"Ханжоу 2022" Азийн зуны спортын XIX наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд түрүүлсэн МУГТ Б.Чинзоригийн сорьцоос ДДЭБ-ын хориглосон жагсаалтад орсон бодис илэрчээ.
Б. Чинзоригийн 10-4 ны өдөр өгсөн шинжилгээний дээжид s1 бүлгийн анаболик стеройд болох метандионы метаболит илэрсэн байна. Тамирчинд энэ талаар мэдэгдсэн, В сорьцоо шинжлүүлэх эсэхээ өөрөө шийдэх юм байна.
Жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн хориотой бодис учраас манай тамирчинд дөрвөн жил эрхээ хасуулах эрсдэл үүсээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.38
Hudlaa baihoo. Mongolchuud boxoor sn shu
Хариулах