МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлнэ

С.Гандэлгэр
2023/10/16

09.00 цагт: ХЗДХЯ-ны үүдэнд: МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлнэ. Утас:9111-8403.

-"Дэлхийн хүнсний өдөр" тохиож байна. "Ус бол хүнс, ус бол амьдрал” хэлэлцүүлэг болно. 

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод хуралдана.

10.00 цагт. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ болно. Утас: 9458-2204.

11.00 цагт: Төв шууданд: Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой болж буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийнэ. Утас 9910-3830.

14.00 цагт: “Хүннү палас”-д: Яруу найрагч Мишигийн Ширчинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Мишигийн Ширчинсүрэн:Туурвил зүй, өв сан” эрдэм шинжилгээний хурал болно. 

14.00 цагт: Эх нялхасын эрүүл мэндийн төвд: Нийслэлийн 18-р сургуульд хордсон хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна