БНХАУ-ын Шанхай хотноо өчигдөр өндөрлөсөн гран при тэмцээнд Сербийн “Лиман” багийг 21:19 оноогоор хожиж түрүүлсэн “Улаанбаатар ММС Энержи” баг чансаа ахиж, дэлхийд долдугаарт эрбэлэгдэж эхэлжээ. Дэлхийн чансааг Сербийн “УБ Хуишан” баг 820 оноотой тасархай тэргүүлж, Недерландын “Амстердам ХайПро” 490 оноотой удаалж байна. Манай баг Шанхайд түрүүлснээр 100 оноо авч, нийт 298 оноотой болсон юм.
Манай өөр нэг баг “Сансар ММС энержи” 111 оноотой дэлхийд 20 дугаарт бичигдэж байна.
Одоо Чендү, Абу Даби, Вүши, Манама, Хонконг гэсэн таван тэмцээний дараа чансааны эхний 12 баг ирэх арванхоёрдугаар сарын 9-10-нд Саудын Арабын Жедда хотноо болох дэлхийн цувралын шигшээ тэмцээнд өрсөлдөх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна