Ардчилсан намаас өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
"Ардчилсан намын Улс төрийн зөвлөл 2023.10.17-ний өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Ардчилсан намын бүх шатны сонгуульт гишүүдийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжиж ажиллахыг чиглэл болголоо,
Тэмцэгч, иргэн Д.Мөнх-Эрдэнийн асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний Эрхийн Үндэсний комисст асуулга хүргэх,
Ардчилсан намын гишүүний ёс зүй, сахилгын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
Ардчилсан намын гишүүнчлэл, бүртгэл, шилжих хөдөлгөөний тухай журмын нэмэлт өөрчлөлт хийх тухай асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанаар дээрх асуудлын хүрээнд хэлэлцсэн бөгөөд Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөрийг огцруулах тухай нэг ч удаа дурдагдаагүй болохыг мэдэгдэж байна." гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
БҮТЭЛГҮЙ ХҮМҮҮСТЭЙ ШҮҮ
Хариулах