С.Жамбалжамц олимпын эрх авсан Монголын анхны дугуйчин боллоо

Х.Батсайхан
2023/10/17

Монголын дугуйчин, Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт Сайнбаярын Жамбалжамц "Парис 2024" зуны олимпын наадамд уралдахаар болллоо.

Олон улсын дугуйн холбооноос “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийг 2022 оны аравдугаар сарын 19-нөөс 2023 оны аравдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулж, дүнгээ гаргасан байна. Эдгээр тэмцээнд үзүүлсэн амжилтуудыг харгалзан гишүүн улсуудыг эрмбэлсэн бөгөөд Монголын дугуйн холбооны баг тамирчид нийт авсан оноогоороо  29 дүгээр байрт эрэмбэлэгдсэнээр нэг эрхийн болзол хангасан юм. Ингэснээр ОУХМ С.Жамбалжамц “Парис-2024” олимпын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болов.

С.Жамбалжамц Ази тивийн чансаанд Казахстаны Люценкогийн ард, хоёрдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд олимпын наадамд эрх авч хурд хүчээ сойх Монголын анхны дугуйчин болж байна. Үүнээс өмнө Монголын дугуйчид “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпын наадмуудад хүсэлт болон цагаан хуудсаар оролцож байв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.179
    2023/10/17

    200 honog tuushtai beltgel. Bugd biylne Amjilt

    Хариулах