Сүүлийн үед олон нийтийг цочхоох гэмт хэргүүд ар араасаа гарч буйтай холбогдуулан Эрүүгийн хуулийг чангатгах, хүүхэд хамгааллын хуулийг шинэчлэх асуудал эрчимтэй яригдсан. Улмаар дээрх хуулиуд өргөн баригдаж, яаралтай горимоор хэлэлцэгдэж байгаа. Тухайлбал өчигдөр Хууль зүйн байнгын хороогрр Эрүүгийн хууль, Нийгмийн бодлогын байнгын хороогоор Хүүхэд хамгааллын хуулийг хэлэлцэж дэмжсэн юм.
Өнөөдөр /2024.10.17/ УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хэргийн ялын бодлогыг чангатгах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь эрүүгийн хэрэгт тооцогдох гэх мэт хэд хэдэн цогц асуудлыг хуулийн төсөлд тусгаж байгаа.
Хөөн хэлэлцэх хугацааг 30 жил болгож, бүх насаар нь хорих ялтай болно
Хуулийн төсөлд бага насны хүүхдийг алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 30 жил, бүх насаар хорих ялтай болж, хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх өөрчлөлтийг тусгасан байна.
Өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахггүй
Мөн хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байгаа этгээд, хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хорих ял эдэлж байгаа этгээдийг хугацаанаас нь өмнө суллахгүй байх зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн Эрүүгийн хууль дахь бага насны хүүхдийн насны хязгаар 14 байсныг өөрчилж, 16 болгохоор тусгасан байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.83
Huuliin medlegtei irged
Хариулах66.181.180.83
Gemt hereggui Uls
Хариулах