Б.Чинзориг: Допингийн асуудлаар спортын Арбитрийн шүүхэд хандсан

Г.Долгорсүрэн
2023/10/20

/Гэрэл зургийг MPA/

ДАШТ-ний мөнгөн медальт тамирчин Б.Чинзоригийн Азийн наадмын аваргын шинжилгээний сорьцоос Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хориотой бодисын жагсаалтад орсон метадиеноны метаболит гэх бодис илэрсэн талаар бид мэдээлсэн.

 Тэгвэл тэрбээр уг асуудалд өөрийн байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. 

Б.Чинзориг "Би боксын спортоор 2005 оноос хойш 18 дахь жилдээ хичээллэж байна. Узбекстанд болсон ДАШТ-аас мөнгөн медаль авсан. Мэдээж миний хамгийн том зорилго бол Парисын олимп. Энэ сард Ханжоуд болсон Азийн наадмын үеэр миний өгсөн шинжилгээнээс допингийн зөрчил илэртэй холбоотойгоор энэхүү бичлэгийг хийж байна.

Тухайн мэдээг сонсоод шоконд ороод сэтгэл санаа хүнд, тогтворгүй байлаа. Миний хувьд допингийн эсрэг дүрэм болон допингийн эсрэг агентлагаас батлан гаргасан тамирчны эрхээ хамгаалах 4 дүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг дахин хянах болон өмгөөлөгч авах хүсэлтээ өгсөн байгаа. Спортын арбитрийн шүүхэд хандсан гэсэн үг. Надаас болж нийт шигшээ багийн эрх нь зөрчигдсөн. Тиймээс уучлал хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа та бүхэнд би эргээд мэдээлэл өгөх болно" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна