ХАНЖОУ 2023: Д.Ганбат алтан медаль хүртлээ

Zuv.mn
2023/10/25

БНХАУ-ын Ханжоу хотноо дөрөв дэх өдрөө болж буй Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд хүч үзсэн Монголын тамирчин, Азийн аварга Д.Ганбат шигшээ барилдаанд Казахстаны бөхтэй барилдаж, цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. 

Тэрбээр "Ханжоу-2022" Азийн пара наадмын Монголын багийн хоёр дахь алтан медальтан, зургаа дахь медалийг эх орондоо авчирлаа. Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон монгол тамирчин бөгөөд Азийн наадмын иж бүрдэл (өмнө нь "Гуанжоу-2010"-аас мөнгө, "Инчён-2014"-өөс хүрэл) медальтай болж байна. Түүнчлэн Азийн наадмын Монголын жүдо бөхийн 20 дахь медальтан боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна