Хотын дарга Х.Нямбаатар Урт цагаан үйлчилгээний төвийн дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Их тойруу бол их шахуу барилгатай, түгжрэлийн гол бүс болж байна. Урт цагаан төв дээр дахин төлөвлөлт хийж илүү өндөр барилга баривал түгжрэл улам нэмэгдэнэ. Тиймээс Урт цагааныг нурааж нийтийн эзэмшлийн ногоон талбай бий болгох талаар нийслэлийн иргэдээс санал хураана. Ингэхдээ ХурДан системийг ашиглаж хэн нэгэн санал хураалтын үр дүнг өөрчилж, нөлөөлөх боломжгүйгээр шударга авна.
Дашрамд дурдахад Урт цагаанд 30 гаруй түрээслэгч байгаа. Эдгээр түрээслэгч нар 2021 оноос хойш түрээс төлөөгүй байна. Энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа. Тэгэхээр хэдхэн хүний эрх ашгаас болж нийтээрээ хохирох ёсгүй. Энэ талбайд "Урд цагааны цэцэрлэгт хүрээлэн" бий болгож иргэд зугаалах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж бодож байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.44
Энэ хүн ядаргаанд орохоос сэргийлээрэй
Хариулах