Их Британийн Ман арлын Дуглас хотод шатрын эмэгтэйчүүдийн хоёр дахь удаагийн “FIDE Women grand swiss” тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд нийт 50 тамирчин (дэлхийн чансааны 40-д жагсаж байгаа болон тивийн төлөөлөл болсон 10 шатарчин) өрсөлдсөн бөгөөд манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор үндэсний шигшээ багийн тамирчин МУГТ, ИМ Батхуягийн Мөнгөнтуул оролцож, шагналт дөрөвдүгээр байрт орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Тэрбээр нийт 11 өрөг тоглохдоо дөрөв хожиж, долоо тэнцэн нэг ч хожигдоогүй байна.
Тэмцээний эхний хоёр байрт орсон тамирчин 2024 оны Дэлхийн аваргын өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд оролцох болзол хангасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.85
Daraa alt
Хариулах