Монгол тоглогч Европын покерын цуврал тэмцээнээс 79,650 евро хожжээ

Х.Батсайхан
2023/11/06

Монголын покерчин С.Баяр “2023 World Series of Poker Europe” покерын цуврал тэмцээний нэгэнд амжилттай оролцож, 79,650 евро хожжээ. Түүний оролцсон тэмцээн; 1729 тоглогч тус бүр 1,000 евро тавьж өрсөлдсөнөөс Грекийн Сократис Линарас Норвегийн Дэниэль Леманныг хожиж түрүүлсэн байна. Монголын С.Баяр сүүлийн зургаад үлдэж, дээр бичсэн дүнтэй мөнгийг өөрийн болгожээ.

“2023 World Series of Poker Europe” одоогоор дөрвөн цуврал яваад буй бөгөөд эхний дөрөвт нь шинэ тоглогчид түрүүлсэн байна. Энэ нь тэд муу тоглодог гэсэн үг биш, олон шилдэг тоглогчид оролцсон ч хасагдсан аж. Одоо дахин 11 цуврал үлдээд байгаа бөгөөд дотор нь 10,000 евро, 50,000 евро тавьж өөрсөлддөг өндөр зэрэглэлийнх нь ч байгаа аж.
С.Баярын тухайд, Австрид амьдардаг монгол залуу бөгөөд покерын ертөнцөд Монголын нэрийг гаргаж яваа залуу аж.   

"No Limit Hold'em "Opener" /300 еврогийн бооцоотой/

1. Лукаш Пазма (Словак), 110,000 евро
2. Андрас Балог (Унгар), 66,000 евро
3. Станислав Колено (Словак), 48 мянган евро
4. Флорин Билан (Румын), 35 000 евро
5. Стефан Глауш (Австри), 26500 евро
6. Иман Гашаяр (Нидерланд), 20,000 евро
7. Алессандро Де Микеле (Итали), 15500 евро
8. Стефан Друска (Румын), 12,000 евро

Pot Limit Omaha Eight Max /500 еврогийн бооцоотой/

1. Омар Эльях (Швед), 65,900 евро
2. Диана Волковски (Португаль), 40,700 евро
3. Роланд Исраэлашвили (АНУ), 29,100 евро
4. Майкл Родригес (Португаль), 21,000 евро
5. Ихар Пилашко (Беларусь), 15500 евро
6. Мартино Сито (Итали), 11500 евро
7. Патрик Ярос (Чех), 8700 евро
8. Ансон Цанг (Хонконг), 6700 евро

WSOP /1000 еврогийн бооцоотой/

1. Сократис Линарас (Грек), 310,350 евро
2. Даниел Леманн (Норвеги), 183,850 евро
3. Жамел Гизауи (Франц), 136,750 евро
4. Омар Эльях (Швед), 103,350 евро
5. Баяр Саран (Монгол), 79,650 евро
6. Жорж Чехаде (Ливан), 62,550 евро
7. Aleksej Grenz (Герман), 50,050 евро
8. Фрэнсис Клар (Герман), 40,195 евро

Pot Limit Omaha /2000 Еврогийн бооцоотой/

1. Хокиюү Ли (Хонконг), 91,183 евро
2. Дарио Алиото (Итали), 56,358 евро
3. Габ Ён Ким (Өмнөд Солонгос), 38,800 евро
4. Даниел Смускович (Герман), 27,366 евро
5. Барни Боатман (Их Британи), 19,785 евро
6. Бруно Стефанелли (Итали), 14,673 евро
7. Жэнфа Йе (Австри), 11,168 евро
8. Намхён Ким (Өмнөд Солонгос), 8732 евро



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.