ШҮҮХ ХУРАЛ: Өмгөөлөгч нар хойшлуулах хүсэлт гаргаж, прокурор татгалзаж, түр завсарлалаа

Zuv.mn
2023/11/21

"Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй холбоотой хэргийн  шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгч, прокурорын санал зөрөлдөж, түр завсарлаад байна. 

Тус хэрэг нийт 22 холбогдогчтой ч хэргийн гол зохион байгуулагч гэх Д.Эрдэнэбилэг гадаадад гарсан тул хэргийг нь тусгаарлаж, үлдсэн хүмүүсийг нь нь ийнхүү шүүж байгаа юм. 

Гэхдээ өмгөөлөгч нар дээрхээс гадна хурал давхацсан, хэргийн материалтай танилцах хугацаа богино байсан зэрэг үндэслэлээр хойшлуулах санал гаргасан юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна