Нийслэлчүүд агаар бохирдуулагч эх үүсвэрээ тоолж дууслаа

Х.Есү
Өчигдөр 15 цаг 06 минут

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь ”Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллого явуулж, мэдээллийг шинэчлэх” ажлыг 2022 оны 12 дугаар сарын 15-аас 2023 оны 03 дугаар сарын 15-ны хооронд зохин байгуулж дууслаа.

Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 2022-2023 оны байдлаар 3-15квт хүчин чадалтай ахуйн хэрэглээний 162,552 зуух, 16-100 кВт хүчин чадалтай 3,751 зуух, 100 кВт-аас дээш хүчин чадалтай 353 усан халаалтын зуух, Дулааны цахилгаан 6 станцын 4200 кВт-аас дээш хүчин чадалтай 41 зуух, Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэр нийт 644632 тээврийн хэрэгсэл тус тус тоологдож, орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн санг шинэчиллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна