Эцэг эхчүүд: Тариа хийсний дараа 17 хүүхэд бөөлжиж, ухаан алдсан. Гэтэл хоолны хордлого ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй

Х.Батсайхан
2023/11/24

-Тариа андуурч хийсэн байж болзошгүй хэргийн хохирогч хүүдүүдийн эцэг эхчүүд юу ярив-

Яармагийн 300 ортой эмнэлгийн сувилагч 17 хүүхдэд тариа андуурч хийснээс хүүхдүүд реакц өгч, бие нь огцом муудсан хэрэг гараад байгаа билээ.

 Энэхүү хэргийн талаар хохирогч хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хэвлэлд өгсөн мэдээллийг багцлан хүргэж байна.

ЭМЯ: 17 хүүхдэд тариад л эхнээсээ таталт өгч эхэлмэгц тариагаа зогсоосон. Тэгээгүй бол хохирогч хүүхдүүдийн тоо нэмэгдэх байсан”


“ЭМЯ-наас тариа андуурсан зүйл байхгүй, хүүхдүүдэд хийсэн тариаг тус, тусад нь хийгээгүй, нэг том тариурт нэгмөсөн соруулж байгаад тарьсан гэсэн байсан. 

Маш том тариурт соруулж бэлдсэн байсан. Яг ямар тариа гэдгийг нь мэдэхгүй. Энэ талаар урьдчилж мэдээлэл өгөөгүй. Эхнээсээ нэг тариураараа зүүг нь солиод л тариад байсан юм шиг байна билээ.

Ингээд эхэлж тариулсан хүүхэд 20-иод минутын дараа таталт өгсөн. 

 17 хүүхдэд тариад л эхнээсээ таталт өгч эхэлмэгц тариагаа зогсоосон юм билээ. Тэгээгүй бол хохирогч хүүхдүүдийн тоо нэмэгдэх байсан”  гэв.

Эцэг эхчүүд: 0-2 насны хүүхдүүдэд цаашид хүндрэл гарвал яах вэ. Маш их санаа зовж байна

“Хүүхдүүдийн бие муудах үед ерөөсөө нэг л эмч байсан. Тухайн үед бид юу болов, яав ийм гэж асуухад асуухад нэг их юм хэлэхгүй байсан. Тэр байтугай “Хоолны хордлого юм биш үү” гэж хэлж байгаа байхгүй юу. “Юу гэсэн үг юм бэ, дөрөвхөн сартай хүүхэд, хоолондо ороогүй шүү дээ” гэхэд дуугүй болсон. 

Угаасаа ар, араасаа хүүхдүүдийн бие муудаад ороод ирж байгаа юм. Эхний хоёр тасгийг тариад байх байх үед реакц өгч эхэлсэн. Найм, найман хүүхэд.  Сүүлд ч эмч нар нэг их тоймтой хариулт өгөөгүй”


“Хүүхдийн бие тогтворжсон, гэхдээ сулбагар л байна. Эхлээд сорил тавьдаг болохоор харшил болж байхгүй”

Хүүхдүүдэд хийсэн тариа андуурагдаагүй ч хугацаа нь дуусах дөхсөн байсан байж болзошгүй байна. Тарьж байгаа тариа нь 2021 онд үйлдвэрлээд 2024 оны хоёрдугаар сард хугацаа нь дуусах байсан гэж байгаа байхгүй юу. Уг нь ийм тариаг хугацаа нь дуусахаас гурван сарын өмнө устгалд оруулдаг гэж сонссон. Тэр хугацаа нь хэдхэн хоногийн дараа болох байсан.

 Хадгалалтын нөхцлөөсөө болоод хугацаа нь дуусахаас өмнө тарианы чанарт өөрчлөлт орсон байх магадлалтай гэж хардаж байна".

“Эмч нар бол буруугаа сувилагч руу чихэж байгаа. Хоёр сувилагч байсан. Сувилагч нар аюулгүй байдлаа хангах ёстой. Гэтэл хамгаалалтын бээлий ч байхгүй, гар нь цус болчихсон гэж байгаа байхгүй юу. Хүүхдийг тийм байдалтай эмчилнэ гэж юу байх вэ дээ”.

Холбогдох байгууллагаас цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн эсэх тухайд:

“Насанд хүртэл нь санаа тавина гэж байсан. Гэхдээ хэрвээ ямар нэг асуудал болох юм бол хүүхэд эрүүл мэндээрээ хохироод л үлдэнэ шүү дээ” гэв.

  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.62
    2023/11/24

    ЗҮҮГИЙН СОЛИОД ТАРИНА ГЭДЭГ ЧИНЬ ӨВЧИН ВИРУС ХАЛДАХ МАШ ТОМ ЭРСДЭЛ МАШ ТОМ ГЭМТ ХЭРЭГ. ЁОЦИАЛИЗМЫН ҮЕД ШПРИЦАА БУЦАЛГАЖ ТАРИАД ХҮН АМНЬ ТЭН ХАГАСЫГ НЬ С,В ВИРУСТАЙ БОЛГООД ОДОО ТЭР ХҮМҮҮСНЬ ЭЛЭГНИЙ ХАВДАР, ЦИРРОЗИ ХҮРЭЭД БАЙГАА ШДЭЭ. ТЭР ЭМЧИЛГЭЭ ХАРИУЦСАН ДАРГА ГЭДЭГ ЧИНЬ ИЙМ ЮМ БОЛДОГГИЙГ МЭДЭДЭГ ЮМ УУ ЭСВЭЛ ӨӨРӨӨ ТЭГ ГЭСЭН УДИРДАМЖ ӨГСӨН ЮМ УУ

    Хариулах