Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авах үед Монгол Улс Засгийн газрын бонд болон Хөгжлийн банкны 3.7 тэрбум ам.долларын тулсан өр төлбөртэй байжээ. Засгийн газар өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд энэ төлбөрийг 100 хувь зохицуулж дууссаныг Сангийн сайд Б.Жавхлан энэ өдөр зарлав.
Хамгийн сүүлд 350 сая ам.долларын “Century 3” бондыг 7.875 хувийн хүүтэй босгож, 2024 оны гуравдугаар сард төлөгдөх “Хуралдай” бондын 57% буюу 222.8 сая ам.долларын буцаан худалдан авах өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ. “Хуралдай” бондын үлдэгдэл 169.7 сая ам.долларыг шинээр босгосон бондын үлдэгдэл эх үүсвэрээр, мөн тодорхой хэсгийг Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн дагуу төрийн сангийн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулах бөгөөд ингэснээр 2023-2024 онд тулгараад байсан гадаад өрийн дарамтыг бүрэн шийдсэн байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тулсан байсан 3.7 тэрбум ам.долларын өр төлбөрийн 2.6 тэрбум ам.долларыг хойшлуулж, ингэхдээ хүүг нь түүхэн доод хэмжээнд аваачжээ. Ингэснээр төсөвт ирэх хүүгийн дарамтыг мэдэгдэхүйц буулгасан байна. Харин үйлдсэн тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоо ашиглан төлжээ.
Энэ бүх зохицуулалт, төлбөрийг гадаад валютын нөөцдөө хүрэлгүй зохицуулсан гэдгийг Б.Жавхлан сайд мөн онцолсон юм.
“Сенчири 3” бонд босгосноор манай улс 2024, 2025 онд төлөх бондын төлбөргүй болж, хоёр жил төлбөр хийхгүй, валют нөөцлох боломжийг бүрдүүлсэн байна. Ингэснээр 2026 оноос 500 сая ам.доллар гэх мэт том дүнтэй бондын төлбөрүүдээ дотоод эх үүсвэрээр хийж, 2029 он гэхэд Засгийн газрын бондын өр төлбөргүй болох боломж нөхцөл бүрсэнийг Б.Жавхлан сайд онцолсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.166
сайн байна анх удаа гайгүй мэдээг сонсож сууна
Хариулах