Монгол улс бензин шатахуун болон эрчим хүчний хувьд хойд болон урд хөршүүдээсээ нэгэнт хараат болчихсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг нь энэ алдаа дутагдлыг засах зорилгоор “ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ” –г хэрэгжүүлээд явж буй билээ. Монголчуудын хэрэглээ хязгааргүй, харин хоёр хөршөөс нийлүүлж буй шатахууны нөөц хязгаарлагдмал байгаа нь харамсалтай. Монголчууд сард 38-40 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. Түүнчлэн иргэдийн АВТОМАШИН ХУДАЛАН АВАХ хэрэглээ ч нэмэгдсээр буй.
Байс хийгээд л хомсдол үүслээ, дууслаа гэдэг эсвэл үнэ нь нэмэгдчихлээ гээд БЕНЗИН, ТҮЛШНИЙ салбарын асуудал улс орон даяар дэгдэж Засгийн газар, УИХ дээр ч яригддаг нь нууц биш. Сүүлийн хэд хоног бензин тасарч, уурлаж, гонсойсон жолооч нар ууртай буй.
Арга ч үгүй биз. Асуудал гарвал л сайд нь ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ гэдэг үг амны уншлага болчихсон. Үнэндээ сайд огцроод юу ч өөрчлөгдөхгүй. Хомсдол дахиад л үүснэ. “Оргил”-н Ж.Ганбаатар аж ахуй, бизнесийн салбарт ажиллаж байсан хүн тулдаа л бензиний нийлүүлэлтэд онцгой анхаарч, шатахууны тээвэрлэлт, татан авалт, тоо судалгааг иргэдэд чөлөөтэй мэдээллэж, иргэдээ соёлтой байхыг уриаллаа.
Өмнө нь Г.Ёндон, Д.Сумъяабазар сайдуудын үед ч БЕНЗИН ТҮЛШ хомсдож, тасарч байсан. Тэд ч бас улстөрийн улстөрийн зориг, зорьмог шийдэл гаргаж асуудлыг шийдвэрлэсэн. 700-5 км хүртэл урт очер дараалал үүсэж байсан хүлээлтийг багасгаж байна. Хэрэглээ их байгаа учраас очер дараалал гарах нь тодорхой. Гэвч үүнд сайдыг нь буруутгахаас илүүтэй зарим иргэдийн буруу хандлагыг өөрчлөхийг чухалчлах ёстой. Иргэд хандлагаа өөрчилж, дунд болон дундаас дээш бензинтэй бол заавал дүүргэнэ гэж очерлохын орон шар гэрэл асчихсан болон түргэний, цагдаагийн, онцгойгийн, сургуулийн автобуснуудад эхний ээлжилд боломж олгох ёстой.
Салбарын сайд нь мэдэгдэл хийхдээ “Шатахууны татан авалт хэвийн. Урд болон хойд хөршөөс авч худалдан авалт тээвэрлэлт маш шуурхай явж байгаа. Ойрын хоёр хоногтоо Улаанбаатар хотын хэрэглэгчдийг хангахын тулд уул уурхайн томоохон аж ахуй нэгжүүдэд хязгаарлалт хийж байна. Түүнчлэн БНХАУ-с орж ирж байгаа дизель түлшийг хотыг иргэдэд, ОХУ-с орж ирж байгаа дизелээ орон нутаг руу, цас зуд хүндэрсэн аймгууд руу явуулна. Арга ядаад ийм зохицуулалт хийж байна. Түүнчлэн яамнаас ажлын хэсэг гарч клонкуудад ажиллаж, иргэдэд уриалга гаргаж байна” гэв. Дэлхий нийтэд газрын тосны бүтээгдэхүүний үнэ угаас савалгаатай байгаа. Гол нийлүүлэгч ОХУ-ын дотоод нөхцөл байдал ч үүнд хамааралтай. Тэд эхлээд өөрийн орны шатахууны өвлийн нөөцөө бүрдүүлнэ. Илүү гарсанаа бусад улс руу экспортолдог. Монгол улс харин ч хямд түлш авдаг нь аз юм. Гэхдээ айлаас ирэхээр авдараа уудал гэгчээр газрын доорх баялагаа зөв ашиглачихвал бид оросоос бензин царайчлахгүй л дээ...!
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Уул уурхайн сайд Ж.Ганбаатарыг ажлаа сайн хийгээгүй тул огцруулна гэсэн албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэсэн. Энэ дагуу сэтгүүлчид түүний байр суурийг сонсоход сайд нь огцорсоноор асуудал шийдэгдэхгүй. Би хариуцлагаа хүлээгээд гарц шийдэл хайж байна. Асуудлыг шийднэ. Ингэж улстөржсөн асуулт асууж болохгүй гэв.
Ямартай ч бензин шатахуун, эрчим хүчний салбар гэх ГАДНЫ ХАМААРАЛТАЙ хоёр салбарыг хариуцаж буй Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн хоёр энэ өвөл олны хэл ам, эсэргүүцэл дунд өвөлжих нь гарцаагүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр УХАМСАРГҮЙ, хувиа хичээсэн иргэдийн буруу үйлдлээс болж улсаараа хямарч, горыг нь амсаж буй нь харамсалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.110
ажлын төлөө явдаг хүн хэрэгтэйлдээ.наадах чинь чадахгүй байгааг нь олж харахгүй байна уу.та нарыг сонгуульд онхолдуулах гээд байнаа ойлговуу
Хариулах202.21.107.126
Negent daraalald zogsson hun bankaa duurguuleh ni megeej shuu dee iluu Ug helsnees duugai baisan ni deer baisan bolov uuOrosoos hamaaraltai gedgee medseer baij orosoor heleltseer hiih chadvargui said tavij ee dee
Хариулах202.126.89.192
Business ee l hii. Teriig no Tor hynamoi. Naimaachida
Хариулах103.212.119.120
Чойжилсүрэн ч сайд болсон цагаасаа Эрчим хүчний систем чинь хүнд бна гээд бсн, Хүрэлбаатар нь ирэх жил хамгийн их төсөвтэй нь гээд ад үзээд байсан даа Хүрэлээ ч их л харамлаж оройтож мөнгийг нь шиидлээ
Хариулах43.228.130.188
өөрт ашиггүй бол Хүрэлбаатар хулгайч юу хийхгүй
66.181.191.202
Би очоод ярьчихсан гээд томроод бсануудаа? Тэгээд яасан?
Хариулах66.181.176.127
Ажил үүргээ гүйцэтгэж яваа сайдууд буруугүй л юм шиг санагдаж байна.
Хариулах43.228.130.188
яасан хүлцэнгүй долигнуур нөхөр вэ чи