Х.Болорчулуун: Хүнсний импортын татварыг нэмж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай

Х.Батсайхан
2023/12/14

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын чуулганы үеэр үг хэллээ.

Тэрээр "Хүнсний салбарт төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Үүнд тавхан хувийн татвар үнэхээр хамгаалалт болж чадахгүй. Хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад 700 тэрбум төгрөгийн 5-6 хувийн хүүтэй зээл олгогдоод байна. Зөвхөн зээл олгоод ч асуудал шийдэгдэхгүй. Борлуулахад төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Импортын бүтээгдэхүүнд бут цохиулна. Импортын татварын барааг жилд таван хувиар нэмж 2026 онд 20 хувь хүргэх хэрэгтэй. 

Дэлхийн худалдааны байгууллагын өмнө авсан үүрэг амлалтынхаа хүрээнд нэмэгдүүлнэ. Тэгэхгүй бол хоёр том улсын үйлдвэрлэгчдийн дэргэд манай үйлдвэрлэгчид “цохиулаад” байна. Бидний хийж үйлдвэрлэж чадахгүй элсэн чихэр, ургамлын тос, будаа зэрэгт бол татвар тавиад яах вэ. Монгол Улс анх удаа дотоодоо 85 хувь хүнсний ногоогоор хангаж үзэж байна. Ирэх жил 90 хувьд хүргэнэ. Ингэхэд бодлого хэрэгтэй. Зарим хүмүүс улс төржүүлж юмны үнийг өсгөх гэлээ гээд байдаг. Энэ бол дотоодоо дэмжих бодлого юм шүү. Ард иргэдэд лангуу биш ажлын байр үйлдвэрлэл хэрэгтэй" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.238.26
    2023/12/14

    Өөрийнхөө гурлын үйлдвэрт давуу байдал үүсгэх гээд чичрээд байх юм энэ одоо

    Хариулах
  • 103.111.68.3
    2023/12/14

    Санаа нь зөв л байх. Гэхдээ дотооддоо хангаж чадахгүй хомсдол үүсгээд үнийн хөөрөгдөл болгох вий дээ....

    Хариулах