Тавантолгой ХК-ийн хамт олон 2030 он гэхэд 7.5 сая мод тарина

С.Гандэлгэр
2023/05/13

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөн, Бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан "Тавантолгой"ХК, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хамтран хаврын мод тариалалтыг эхлүүлж 2000 ширхэг суулгац тариалж, усалгааны иж бүрэн системийг суурьлууллаа.

Бид 2023 онд Цогтцэций суманд ойжуулалтын 40 га талбайд 10 мянган ширхэг мод, Номгон сумын 10 га талбайд 8 мянган ширхэг заг тарихаар төлөвлөсөн.

"Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд “Ногоон говь-Бид бүтээнэ” уриан дор 2022-2030 он хүртэл нийт 7.5 сая мод тариалах бөгөөд урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, Даланзадгад, Номгон, Булган, Цогтцэций сумдад томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Тариалалтыг өөрсдийн эзэмшлийн талбайд тарьж, үрслүүлсэн суулгацыг шилжүүлэн тариалж байгаагаараа онцлогтой төдийгүй, зардал, төсөв хэмнэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна