СХД-ийн 1764 айлын орон сууцны шав тавьлаа

Х.Есү
2023/06/22

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд “Ногоон найрамдал” төслийн 1764 айлын орон сууцны шав тавьлаа.

Уг орон сууцны төсөл нь дэлхийн нийтийн чиг хандлага болж буй ногоон орон сууцны стандартыг хангахад гол анхаарлаа хандуулж, хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, утаат яндангийн тоог цөөлөх зорилго тавьж буй юм.

Төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Сайхан төмөрт” ХХК гүйцэтгэх юм. 14 блок 1764 айлын орон сууц маань ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайтайгаас гадна 700 автомашины гадна зогсоол, 367 автомашины дотор зогсоол, 320 хүүхдийн сургуультай, 200 хүүхдийн цэцэрлэгтэй байхаар зураг төсөл нь хийгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна