Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал нийт ажилчидтай уулзаж, мэдээлэл өглөө

С.Гандэлгэр
2023/06/13

"ТАВАНТОЛГОЙ"ХК-ИЙН НИЙТ АЖИЛЧДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Компанийн ТУЗ-ийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрээр ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирлыг шинээр томилсон. Үүнтэй холбоотойгоор нийт ажилчдын шуурхай хурлыг зохион байгууллаа. Хуралд ТУЗ-ийн дарга Г.Цог-Өрнөх, Гүйцэтгэх захирал Д.Артаг, ТУЗ-ийн гишүүн Б.Батдорж, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга М.Цэвээнравдан нар оролцож, шинэ удирдлагуудыг танилцуулж, компанийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна