Сүүлийн долоо хоног Монгол Улс шатахууны хомсдолд орж, ШТС-уудад урт дараалал үүсч буй. Хөдөө орон нутгийн малчид шатахуунгүйн улмаас малынхаа араас явж чадахгүй, өвөлжилт хүндэрч байгаа талаар ч ярьж буй.
Салбар хариуцсан сайд Ж.Ганбаатар нийлүүлэлт тасраагүй, шатахууны хомсдол үүсээгүй гэж байгаа ч АН болон иргэдийн зүгээс ажлаа хийж чадахгүй, иргэдэд худал мэдээлэл тарааж буй сайдыг огцрохыг шаардаж байгаа билээ.
Тэгвэл уг асуудалд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ.
Тэрбээр "Багахан тайлбар хийе...
Асуудал үүсэхээр зугтдаг, биеийн амрыг хараад буланд очоод нуугдчихдаг хүн би биш. Амьдралдаа ингэж үзээгүй ээ.
Үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд цаг наргүй ажиллаж байна. Тэгэх ч үүрэгтэй.
Аж ахуйн ажлыг бага зэрэг гадарладаг хүний хувьд ийм нөхцөл байдал үүсэж болзошгүйд бэлтгэж, 7, 8, 9 дүгээр сараас эхлээд дотоодын бүх агуулах, савыг ДТ, АИ92 бензинээр дүүргэж, нөөц бүрдүүлсэн. Үүнийг тоо баримт ч хэлнэ.
Хүндрэл үүсгэсэн гол асуудал бол ОХУ түлш, шатахууны экспортдоо хориг тавьсан явдал. Бүх улс хоригт орсон. Хоригтой холбоотой 21 хоног шатахуун тасалдсанаас манайх бүх нөөцөө дууссан.
Хоригоос үүдэлтэй нөөц жигдрэхгүй өнөөдрийг хүрч байна.
Үүсээд байгаа асуудалтай холбогдуулаад зарим нэг хүмүүс намайг огцруулна гээд бичсэн байна.
Асуудлаас зугтаад огцроод явах амархан.
Шийдвэрлээд ард нь гарна гэдэг сайд хүний үүрэг, бүгд л тэгдэг байх.
Дизель түлшний хувьд БНХАУ-аас ирж байгаа Евро5 ангиллынх нь үнэтэй байгаа. Өөр арга одоогоор алга байнаа
Сайд болсноосоо хойш уул уурхайн салбарын хөгжилд 100% анхаарсан. Намайг сайд болсноос хойш салбарын өсөлт хэр байгааг хүн бүр мэдэж байгаа. Энэ өсөлтийг бий болгохын тулд салбарынхан маань чадлаараа хичээсэн. Өсөлттэй байгаа нь эерэг мэдээ боловч нөгөө талд хэрэглээ нэмэгдүүлж байгаа асуудал байна.
Би хулгай луйвар, бусадтай хуйвалдах, мөнгө санхүүгийн асуудал гээд хар мөртэй болгоноос өөрийгөө хол байлгах гэж хичээж ирсээн.
Улс орны хэмжээнд нөхцөл байдал хүндэрсэн явдалд дахин дахин хүлцэл өчье.
Удахгүй хэвийн байдалд шилжинэ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.68
Үнэн биз.
Хариулах