Монгол орон сорилт дүүрэн өвлийг туулж байна. Зуд биднийг зутрааж байна. Зудын эрсдэл нийт нутгийн 70 гаруй хувьд их, 26 хувьд нь дунд зэрэг гэсэн дүн мэдээтэй.
Зудын үеэр орон даяар түлшний хомсдолтой нүүр туллаа. Эрх баригчдын албан мэдээлэл, эгэл ардын борог амьдрал хоёр алд дэлэм зөрөөстэй.
Амьдрал сайхан, эдийн засаг өсч байна гэдэг суртал ухуулга дундуур ардчилсан замналынхаа сүүлийн 20-иод жилд анх удаа нийслэл хот, 6 аймаг, 150 сумыг хамарсан цахилгааны хязгаарлалтад орох шахав. Утаат угаартай нийслэл, унаа тэрэггүй хотыг маань харанхуй нөмрөх нь. Айл гэр, албан өрөөнд жавар хургах нь.
Олон оныг дамжуулан ярьсан, хэдэн сонгууль дамнуулан амласан Эг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануур, Шивээ-Овоо, Увс, Чандгана, Тэлмэн, Тэвшийн цахилгааны болон дулааны станциуд хаана байна аа? 36 жил гацсан V цахилгаан станц, 13 жил хүлээлгэсэн Тавантолгойн ДЦС сурагтай юу? Энэ бүхэн бол алдагдсан боломж, үрэгдсэн цаг хугацаа, хяналтгүй засаглал, авлига хулгайн төлөөс юм. Гэхдээ энэ бүхнийг одоохондоо түр орхиод нэг зүйлд анхаарлаа хандуулцгаая.
Алсуураа энэ 2023 оны өвөл Монголын ардчилал ахиад нэг сорилттой нүүр тулж байна. Өргөн утгаараа Монгол Улсын бие даасан, хараат бус бодлого шалгалтад орж байна. Сонгосон замдаа үнэнч үү гэж цаг хугацаа, хувь тавилан биднээс асууж байна. Энэ бол унхиагүй эрх баригчдад өгч буй том сануулга. Бас энэ бол эх оронд маань, ардчилсан сонголтод маань ирж буй том сорилт.
Ардчилсан намын, эсвэл Ардын намын Монгол Улс гэж байхгүй ээ. Тэр намын түлшний хомсдол, энэ намын цахилгааны хязгаарлалт, гуравдагч хүчний зуд турхан гэж үгүй ээ. Монголчууд бид нэг л эх оронтой. Монгол Улсын иргэд бид дундын зовлон, хамтын зорилготой. Тийм учраас Ардчилсан нам улс үндэстнээрээ туулж байгаа бэрхшээл, тусгаар тогтнолд маань тулж ирсэн сорилтоор улс төрийн оноо цуглуулахгүй. Гэхдээ Ардчилсан нам улс төрийн өнөөгийн нөхцөл дэх цорын ганц сөрөг хүчний хувьд зовсон олныхоо дуу хоолой болж, бүтээлч шүүмжлэлээ хойш тавихгүй гэдгээ ч мөн мэдэгдэж байна.
Монгол ахан дүүс ээ! Өвөг дээдсийнхээ өв соёлыг цахим зуунд ч алдалгүй тээж яваа малчин түмэндээ дэм өгцгөөе. Эгзэгтэй энэ үед улс даяараа ухаалаг, хэмнэлтийн горимд шилжицгээе. Хүн бүр, айл өрх болгон, ААН, байгууллага бүхэн түлш, эрчим хүчээ аль болохоороо ариглаж хэмнэе. Хэмнэлт, гамналтыг чухам төр өөрөөсөө эхлэн үлгэрлэх ёстойг эрх баригчдад хатуу сануулъя.
Монголчууд өрийн дарамтаас сална. Монгол хүн төрийн дарамтаас чөлөөлөгдөнө. Монгол Улс харийн дарамт, эдийн засгийн хамаарлыг ч бас хална. Дарамт болгоныг бид давж гарна.
Мөс мөнх биш. Хавар ирнэ!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.227
Huuli ni Zov gemt hereggui eeltei bol Huulia deedlej Taivan Amidrna.
Хариулах66.181.187.68
Баасны чинь Ардчилал. 90 оноос Ардчилал ярьж,ардын баатар болсон хүмүүс одоо бүгд хулгайч болцгоосныг хэзээ ч мартаж болохгүй.Баасны чинь ардчилал.
Хариулах219.148.170.122
Муу малаа чиний ингэж хуцаж байгаа чинь ардчилал.
202.21.107.126
TETs-3-gurgetgej 5-r stantsiig barih Zorigt saidiin sanaliig ta nar nyatsaasa Huliin golfing hundiid 5-r stats baih Sonompil saidiin tusel zugeer l Luger baisan Shivee ovoid 800 MW stants barih hurenge oruulagchiin asuudliig shiidsen elchin said Bayariig hen taraj avchirch shorond hiisniig ard tumen martaagui baigaa Odoo AN zasaglaval yag Ali stantsiig hediid yaaj barihaa heldeg ch boloosoi
Хариулах202.21.107.126
Sanguine said Javhlangiin oiriin 2 jild er telehgui gej yariad baigaa d yamar neg dugnelt Ug has bolohgui yuu TETs -3-g y
Хариулах