Т.Доржханд: ХҮН нам ялах ялахгүй нь 30 дугаар асуудал. Бүсчилсэн тойргийн сонгуулиар Монгол Улс ялах ёстой

С.Гандэлгэр
2023/12/20

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгуулж, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл тус асуудалтай холбогдуулан ХҮН намын дарга Т.Доржханд байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "ХҮН нам ялах ялахгүй нь 30 дугаар асуудал. МАНай, тАНай нам ялах бус Монгол Улс ялах ёстой. Тийм ч учир #ҮХНӨ -ийг бид батлуулж чадсан.

Сонгуулийн тойрог томорсноор кластерт суурилсан бүс нутгийн эдийн засаг хөгжих, орон нутагт зах зээл үүсэх, жалганы улстөр болон жижиг тойрог усалсан төсвийн үрэлгэн тогтолцоог халах боломж бүрдэнэ." гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.