Б.Чойжилсүрэн,Л.Халтар нар яаралтай томилолтоор ОХУ руу явжээ

Х.Батсайхан
2023/12/21

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нар өнөөдөр өглөө ОХУ руу Засгийн газрын томилолтоор явжээ.  Тэд тээвэр, шатахуун, эрчим хүчтэй холбоотой асуудлаар хэлэлцээр хийхээр яаралтай хойд хөршийг зорьсон байна. 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ эрчим хүчний нийлүүлэлтээ тодорхой хувиаар хязгаарлана гэдгээ мэдэгдсэн ч хоёр улсын Засгийн газар хоорондын комиссынхон зөвшилцөж, эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх талаас анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна