“Хятадын кино өдрүүд” эхэллээ

Х.Батсайхан
2024/02/15

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож буй. Хоёр улс ойг угтан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь болох “Хятадын кино өдрүүд” өнөөдөр Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд нээлтээ хийлээ.

“Кино бол гэрэл сүүдрийн урлаг, бодит байдлын тусгал, соёлын солилцоонд чухал үүрэгтэй” гэж Соёлын төвийн захирал Ли Жи нээлтийн үеэр хэлсэн үгдээ онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна