2024 он сонгуулийн жил. Монголчууд дөрвөн жилд ганц олддог төр барих эрхээ эдэлж, сайн ажилласныг нь улирааж, муу ажилласныг нь халах хариуцлагатай жилд Зөв.мн УИХ-ын гишүүдийг танилцуулах "76-ийн хэн нь хэн бэ" шинэ булан нээж байна.
Монголчууд мартамхай. Бид энэ булангаараа Парламентад ард иргэдийг төлөөлж сонгогдсон төрийн түшээдийн сайныг магтаж, саарыг илчилж, мартсаныг сануулж байх болно. УИХ-ын гишүүд Парламентад орж ирэхдээ намын нэр дэвшүүлэлт, сонгогчдын санал гэсэн үндсэн хоёр “шигшүүр” дамждаг. "Хэн нь хэн бэ" булан энэ “шигшүүр”-ийн нүхийг томсгогч нь байхыг хичээх болно.
С.Бямбацогт 2020 оны Парламентын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрог, Ховд аймагт сонгогчдын 42.83 хувийн дэмжлэг авч УИХ-ын гишүүн болсон. Ингэснээр дөрөв дэхь удаагаа Парламентад сонгогдсон юм.
Тэрбээр анх 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Тэр сонгуулиар МАН-аас С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар тэргүүтэй хэдэн сайхан залуу Парламентад орж ирсэн байдаг. С.Бямбацогт тухайн үедээ тэдэн дундаа нэр хүнд өндөр нь байсан бөгөөд “АН-ын бүлгийн залуу гишүүдтэй улс орны хөгжлийн талаарх асуудал дээр нам үл харгалзан нэгдэж байхаар тохирсон” гэж ярихад нь ард түмэн алга ташиж байв. Нэг үгээр, улс төрд орж ирэхдээ тэрбээр үнэхээр ард түмэнд таалагдаж байсан юм.
Гэвч сүүлдээ улс төр, эрх мэдэл хүнийг яаж эвддэгийг харуулах хамгийн тод жишээ болж хувирч буй. Бизнесийн салбарт гялалзсан олон сайхан залуу УИХ-д өрсөлдөөд ялж чадахгүй байгаад С.Бямбацогт тэргүүтний буруу бий. “Хэчнээн ч мундаг залуу эцэстээ ийм л болдог юм байна” хэмээх уруу, дорой сэтгэлгээг бий болгосных нь хувьд монголчууд түүнд гомдох эрхтэй.
Ялангуяа 2020-2024 оны Парламентад шоронд орсон Т.Аюурсайхан, ял авсан Ё.Баатарбилэг нарыг эс тооцвол С.Бямбацогт шиг их чих халууцуулсан гишүүн байхгүй.
Үүсгэн байгуулсан “Нью прогресс” группийнх нь ажил үйл түүнийг улс төрд орсноос хойш унаагүй, харин ч хөгжин цэцэглэж, Монголын хамгийн том компаниудын нэг болсон, хамааралтай “Вестернхолд” ХХК нь “Ховд эко цемент” үйлдвэрийг байгуулж, баруун бүсийг цементээр хангаж буйг энд оруулахгүй. Угаас албан тушаалаа ашиглаж нөлөөлөөгүй л бол асуудалгүй.
Гэхдээ түүний ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй холбоотой ноцтой баримтууд бий. ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд хувааж авсан хэрэг мандаж байхад Ёс зүйн хороог ахалж байсан хэр нь “Ирц бүрдээгүй” гэсэн шалтгаанаар нэг ч хэлэлцээгүй. Гянтболдын хууль бус наймаатай холбоотой хэрэгт АТГ С.Бямбацогтыг холбогдуулан шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорын байгууллагад шилжүүлсэн ч тусгаарлаж, авч үлдсэн гэдэг. Тэрбээр өөрийгөө энэ хэрэг “Орон нутгийн албан тушаалтнууд холбогдсон учраас тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн гэдэг утгаар намайг холбосон. Миний нэр зүгээр л хавчуулагдсан” гэх маягаар тайлбарласан ч бүхэл бүтэн АТГ яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорт шилжүүлэхдээ буруугүй хүнийг хамт явуулчихсан нь сонин.
Хөшөөтийн уурхайг эзэмшдэг “МоЭнКо” ХХК-ийн талаар таг дуугүй олон жил явсан, тэр хоорондоо ашиг сонирхлоороо хэлхэлдчихсэнд нь ховдчууд битгий хэл монголчууд дургүйцэх эрхтэй.
УИХ-аас “Нүүрсний хулгай”-н асуудлыг судлах анхны ажлын хэсгийн ажил явалгүй татан буугдсан нь шалгах асуудлын тоонд Хөшөөтийн уурхайн нүүрс гардаг Ховдын Булган боомт багтсантай холбоотой гэсэн хардлага бий. Тэр үед Булган боомтоор гарсан, цаад талд нь байгаа БНХАУ-ын Такешикан боомтоор орсон нүүрсний дүн мэдээ зөрсөн тухай ноцтой мэдээлэл Хянан шалгах түр хороонд оччихоод байсан. Булган боомт дээр нүүрсний хэмжээ зөрсөн хэргийн талаарх таамаглалууд дотор “Нүүрс дотор гянт болд нууж гаргадаг байсан байх” гэсэн таамаг ч явдаг. Гэвч “Нүүрсний хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа” гэсэн шалтгаанаар ажлыг нь хийлгэхгүй байсаар татан буулгасан байдаг. Энэ Түр хороог сөрөг хүчний Ш.Адьшаа гишүүн ахалж байсан.
Сүүлд байгуулсан Түр хороо шалгах боомтыг ганц Гашуунсухайтаар хязгаарласнаар энэ асуудал шалгагдаагүй юм. Сонирхолтой нь, шинэ Түр хороонд С.Бямбацогт гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатарын бичгээр орж ирж, улмаар гол бай нь Ш.Адьшаа болсон нь сонирхол татдаг.
Зам тээврийн сайд болоод удаагүй байхад яамных нь харъяа АТҮТ, Баруун авто вокзалыг өөрийнхөө байрнаас гарч, өндөр түрээстэй байранд нүүж орсон. Хоёр байр хоёулаа Ховдын угшилтай “Номин”-гийн Ш.Баярсайханы эзэмшлийнх байсан нь анхаарал татдаг.
Ховдынхон “Хөшөөт”-ийн уурхай, “МоЭнКо”-той хамтардгийг нь барим, тавим ярьдаг, нэг тойргоос сонгогдсон Ш.Адьшаа нь “МоЭнКо-г хамгаалдаг” гэж улайм, цайм хэлсэн, нэг ийм хүн Парламентад 16 жил сууж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.148
2023 оны шатхууны хомосдолын гол буруутан
Хариулах103.168.34.53
Bybatsogt bol jinhene hamlion hun tsagtaa Eb.n uuden ys goridson nohoi shig suudag bsn , odoo bas nuguu tsenzur huuhend yunii tal zasch nevtruuleg hiilgeed baiv aimagadgui jenkod ch dalduur ymtai l bhdaa !
Хариулах139.5.219.170
Хөшөөтийн уурхайн асуудлыг ярих цаг нь болсон доо. МАН-ынхан л хятадуудтай нийлсэн. Бямбацогт Эби нарын хоршил гэж Ховдынхон ярилцдаг. Дээрээ том болохоор хөндөж чаддаггүй гэсэн.
Хариулах122.201.31.175
Одоо энэ нөхөр гарахгүй тараа таниулсан аймаар шуналтай гар чи хөөш битгий горьд бид Ховдын ирээдүйн хөгжлийн төлөө цохилох зүрхтэй шинэлэг залуус манай засаг хатагтай Болормаа улаан хоч авсан энэ хүнийг нутаг руу нь хот руу нь буцаана коммунизмаас салж ядаж байхад энэ ирээд тэнэгтэж өгсөн
Хариулах66.181.161.15
Дэвших боломжтой
66.181.161.93
Ene huniig drvshuuleh yumu rrenhii saidaa kkk
Хариулах