Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Та бүхэндээ ээлжит дугаараа хүргэж байна.
УИХ-ын ээлжит сонгуулийн X тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг
Сүхбаатар дүүргийн хувьд цэнхэр буюу АН-д элэгтэй дүүрэг гэхэд хилсдэхгүй. Харин Чингэлтэй дүүрэг бол МАН-д элэгтэй дүүрэг. Тиймдээ ч тойрог томсгож, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэг тойрог болгосон нь МАН-д ашигтай.
2020 оны УИХ-ын сонгуулийн хувьд Сүхбаатар дүүргээс Ц.Мөнхцэцэг, Д.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил нар сонгогдсон. Харин Чингэлтэй дүүргээс Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан нар сонгогдсон. Бүгд МАН-аас сонгогдсон. Тэр утгаараа УИХ-ын сонгуулиар АН үнэмлэхүй ялагдсан гэсэн үг.
Харин орон нутгийн сонгуулиар АН Сүхбаатар дүүрэгтээ ялалт байгуулж, засагласан. Ер нь Сүхбаатар дүүрэгт олон жил АН засаглаж байгаа.
Ардчилсан нам
АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр энэ удаад тус тойрогт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгууль Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өвдөг шороодсон. Угаас Ч.Өнөрбаяр Сүхбаатар дүүрэгт нэр дэвших төлөвлөгөөтэй байсан ч Хан-Уул руу цөлөгдсөн гэхэд болно. Харин энэ удаад X тойрогт нэр дэвших нь. Мандатаа халаасалчихсан гэж болно. Ардчилсан намын талцал хуваагдлын үед олон нийтэд маш сайн танигдсан гэж болно. Мөн АН-д нөлөөтэй байгаа Гранд Монгол нэгдэлд харьяалагдаж байгаа. Улс төрийн хүрээнд түүнийг Ц.Элбэгдоржийн хүн гэлцдэг.
Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа. Одоо НИТХ-ын төлөөлөгч байгаа М.Бадарсанг засаг дарга байхад дөрвөн жил орлогчоор нь ажилласан. 2016 оноос найман жил дүүргийн засаг даргаар ажиллаж байгаа. Дүүрэгтээ хүчтэй байгаа улс төрч гэхэд болно.
НИТХ-д гурван удаа сонгогдсон Д.Бадарсан энэ удаад УИХ-д хүч сорино. 2012 онд Засаг даргаар ажиллаж байсан. Л.Гантөмөрийн хүн гэхэд болно. Фракцаараа бол "Нэг Монгол" фракц. Нийслэлийн АН-ын даргын сонгуулиар Т.Батцогт, М.Тулгат нартай өрсөлдсөн ч намын дарга Л.Гантөмөр төдийлөн дэмжээгүй гэлцдэг. Тиймдээ ч Т.Батцогтод ялагдсан. Харин энэ удаад намын дарга Л.Гантөмөр түүнийг УИХ-д нэр дэвшихэд нь дэмжих төлөвтэй байна.
И.Мөнхжаргал АН хуваагдаагүй үед АН-ын дотоод сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан. Дараа нь Х.Баттулга талын АН-ын ЕНБД-аар ажиллаж байгаад АН нэгдэхэд Х.Баттулгын квотоор дэд дарга болсон. Түүнийг өнгөц харвал Х.Баттулгын хүн мэт харагдаж болох ч З.Энхболдын хүн. Ердөө З.Энхболд л Х.Баттулгын фракцад орчихсон гэсэн үг. И.Мөнхжаргалын хувьд З.Энхболдтой нэг нутаг буюу Өвөрхангай аймгийн уугуул. Сүүлийн хэдэн жил Чингэлтэй дүүрэг нэр дэвшихээр тойргоо усалсан. Тодруулбал горилж байгаа тойргийнхоо иргэдэд бэлэг сэлт тараадаг хэдэн аравны өмнөх жишгийг үргэлжлүүлж байгаа. Мөн тойрогтоо сагс, волейболын тэмцээн зохиож, 9000 өрхөд Чингис хааны эш хөргийг тараасан гэх зэргээр Чингэлтэй дүүрэгт ажилласан байна.
НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү энэ удаад дахин УИХ-д нэр дэвшихээр горилж байна. Э.Бат-Үүлийн орлогчоор ажиллаж байсан. Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Мөн 2020 онд Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. АН нэгдэх үеэр түүнийг МАН-ын талаас АН-ын ЕНБД болгохоор зүтгүүлж байгаа гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд гарч байсан удаатай. Түүний хувьд Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул. МАН-ын даргатай нэг нутаг гэсэн үг.
Дээрх эрхмүүдээс гадна УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Эдийн засагч Б.Лакшми, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн ах Ж.Баяржавхлан, АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж зэрэг хүмүүс УИХ-д нэр дэвших хүсэлтээ өгсөн байгаа аж.
Монгол Ардын Нам
Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Н.Учрал нэр дэвших нь тодорхой болсон. Урьд урьдын сонгуулиудад СХД-ээс сонгогдож байсан ч энэ удаад намынх нь томчууд Сүхбаатар дүүрэг рүү шилжүүлсэн. 2020 оны УИХ-ын сонгуулиар түүний хувьд хамгийн олон санал авч байсан нь түүний дэмжлэг хэр их байгааг илтгэнэ. Улмаар Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаад Л.ОЮун-Эрдэнийн ЗГ-т Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдсон юм. Сайдаар ажиллах хугацаандаа олон чухал хуулийн төслүүдийг УИХ-аар батлуулж, хүнд суртлыг үгүй хийх, иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах зэрэг олон шинэчлэлүүдийг хийсэн. Энэ нь ч түүний нэр хүндийг багагүй өсгөж байгаа. Мөн түүний ард 21 аймаг, есөн дүүрэгт нэгжтэй СДМЗХ-ны нүсэр бүтцийн дэмжлэг байгаа.
Д.Цогтбаатарын хувьд мөн л мандатаа халаасандаа хийчихсэн нэгэн. УИХ-д хоёр удаа сонгогдсон. 1994 оноос хойш төрийн шат шатны байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Сү.Батболдын фракцийн хүн гэхэд хилсдэхгүй. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. У.Хүрэлсүхийн ЗГ-т Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Сүүлд Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Түүний хувьд урдаа барих хамгийн том ажил нь 100 айл орчмын нийтийн байрнуудын дахин төлөвлөлтийг урагшлуулсан нь байсан юм.
Харин М.Оюунчимэг 2017-2020 оны хооронд Өргөдлийн байнгын хорооны дарга, 2020-2022 оны хооронд Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан. Хэд хэдэн нээлттэй сонсгол зохион байгуулах түр хороонд ажилласан туршлагатай. Дүүргийн намын дарга Ж.Сүхбаатар нь хэрэгт холбогдсон учраас хүчтэй байгаа гэж болно. Гэсэн ч Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа Н.Батсүмбэрэл-д алдсан. Ер нь Н.Батсүмбэрэлтэйгээ түнжин муу байгаа гэж болно. Гэсэн ч хамгийн түрүүнд УИХ-д нэр дэвших мандатаа халаасалчихсан эмэгтэй гишүүдийн нэг.
Дээрх гурван улс төрч мандатаа халаасалчихсан гэж үзвэл хоёр мандат үлдсэн. Хоёрхон мандат дээр олон хүн горилж байгаа. Хамгийн магадлалтай дөрвөн хүнийг танилцуулъя.
Н.Батсүмбэрэл мандатаа халааслаагүй байгаа ч УИХ-д нэр дэвших хамгийн магадлалтай хүн. Дүүргийн намын дарга учраас тун магадлалтай гэсэн үг. Улс төрийн хүрээнд Т.Аюурсайханы хүн гэж яригддаг. Аль 2008 оноос хойш л Т.Аюурсайхантай дөрөө харшуулан улс төр хийж байсан нэгэн юм. Дүүргийн засаг даргын хувьд Чингэлтэй дүүрэгт олон том бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсэнд дүүргийн иргэд нь ам сайтай байгаа. Тиймдээ ч тойрогтоо өндөр рейтингтэй байгаа сурагтай.
Г.Дашням бол "Магнай Трейд"-ийн эзэн Р.Ганзоригийн хүү. Өөрөөр хэлбэл өв залгамжлагч нь. Одоо "Магнай Трейд"-ийнхээ гүйцэтгэх захирал GMobile ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Jet scooter-ийг үүсгэн байгуулж, олон нийтэд танигдаад авсан. Намын албан тушаал гэвэл СДМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Тэр утгаараа СДМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал түүнийг УИХ-д зүтгүүлж байгаа гэж болно.
О.Номинчимэгийг хотын дарга Х.Нямбаатар зүтгүүлж байгаа. Мэдлэг боловсролтой, элдэв хулгайд холбогдоогүй эмэгтэй улс төрч. Маш богино хугацаанд УИХ-ын тамгын газрын тэргүүн дэд даргаас эхлээд, Г.Занданшатарын зөвлөх, Х.Нямбаатарын орлогч болтлоо дэвшсэн. Өдгөө УИХ-д нэр дэвшихээр зэхэж, бараг л сурталчилгаагаа эхлүүлчхээд байгаа.
Нөхөр нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг нутаг бүр нэг сум. Тэр утгаараа холбоо хамаарал, дэмжлэг байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол УИХ-д нэр дэвших өндөр магадлалтай, дэмжлэгтэй байгаа нэгэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.56
цогтбаатар гишүүн чинь сонгогдохынхоо өмнө меркури захаас хүнсээ аваад явж байсан хүний ачааг дамжилцдаг маш эелдэг нэгэн.
Хариулах103.212.118.56
сүхбаатар дүүрэг угаасаа хотын ууган дүүрэг. гэвч одоо хирнээ өөрийн нэгдсэн эмнэлэг байхгүй гэж хэлж болно. шалаар зулаад өвчтөн нар нь хэвтэж эмчлүүлдэг. гэтэл бусад дүүргүүд гайгүй эмнэлэгтээ мөртлөө улам сайныг барьж байна. сонгогдсон хэдэн хүн нь өөрсдийхнөө бизнессийг хөөгөөд юун гишүүний амлалт, үүрэг хариуцлага.
Хариулах103.168.34.150
TSogtbaatar , Oyunchimeg 2 lav garnaa , tsahim saidiin tsavchaanii mungu medne , duurgiin zasag darga garah n todorhoi ,busdiig helj medehgui , ter udriin teneg tolgoinuud medeg !
Хариулах202.126.91.179
Энэ хавар сүүлийн сард л гэхэд 4 хүүхэд угаартаад үхчлээ,хариуцаж байгаа дарга нь Номинчимэг,энэ чиглэлээр ямарч ажил хийсэнгүй,хаа хамаагүй Стадион,Хангай зб гэх мэтээр баахан попорлоо,СӨХ өөр явж тоглоомын талбай засч хүүхдэд хайртай дүр үзүүлээд л
Хариулах202.72.245.121
ямар замбараагүй онигоо шиг бичвэр вэ
Хариулах122.201.31.175
Хөөрхийдөө аргаа барсан хүүхэд аавыхаа толгойг маажив гэгчээр тэгээд одоо хэнийг нь сонгох вэ? харин үүнийхээ оронд би л лав сонгууль өгөхгүй миний санал үнэгүйднэ.Өнөрбаяр мэтийн ийм лагайнууд мөрөөд мөрөөд юмыг яаж мэдэх вэ? нохой амаараа гарчих ч юм бил үү? энэ жилийн сонгууль үнэн түф сонгууль болноо асар их мөнгөтэй мэрэгжлийн хорчингууд амьд үлдэхийн төлөөх цусгүй дайнд орлоо харах л үлдлээ дээ
Хариулах202.55.191.194
Элбэгдоржийн суганы үсээ зайлдаа
Хариулах202.9.46.136
ман нөгөө л хулгайчид
Хариулах103.212.119.181
Өнөрбаяр бол Элбэгдоржийн суганы хөлс шүү дээ. Ийм өчүүхэн амьтан өнгөлж яваагаас үзэхэд өнөөгийн АН дэндүү доош оржээ
Хариулах