Уурхай руу зэвсэглэн халдсан Ука хочит Л.Алтанхуяг нарын этгээдүүдэд 16 жилийн хорих ял оноожээ

Zuv.mn
2024/05/14

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дээрэмддэг гэх бүлэг этгээд Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2024.05.13/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Ука хочит Л.Алтанхуяг нарын бүлэг этгээдүүд зэвсэглэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь “Андын илч” компанийн уурхай руу дайрсан. Бусдыг айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн.  Иргэн О-д хутга тулган сүрдүүлж, нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн.

Тэгвэл Л.Алтанхуягт 16 жил хорих ял, Н.Батцэнгэлд 6 жил хорих ял, Б.Хулансамбууд 16 жил 8 сар хорих ял, А.Бадамсэрээжидэд 6 жил хорих ял, Н.Түвшинтөгст 6 жил хорих ял, Э.Бошигт 1 жил хорих ял, Б.Ууганзаяад 9 жил хорих ял, С.Билгүүнд 6 жил хорих ял, Н.Алтангэрэлд 6 жил хорих ял, П.Энхсайханд 4 жил 5 сар хорих ял, Л.Сумъяажаргалд 7 жил хорих ял, Н.Батдуулгад 5 жил хорих ял, Ц.Түмэнбаатарт 5 жил хорих ял, Д.Батмартад 1 жил хорих ял, М.Амартүвшинд 1 жил тэнсэн харгалзах ял, С.Алтансүхэд 1 жил 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.150
    2024/05/15

    zahialagch nar bas alga uu ? nuutslaad yahavdee hurungu , mashiniig zahialagchid shiljuulsen gej bichcheed neriig n nuutslaad yanavdee !

    Хариулах
  • 202.131.238.26
    2024/05/15

    арай бага биш үү. бусад нь бүүр бараг ялгүйтэй адилхан байна ш дээ

    Хариулах
  • 122.201.31.175
    2024/05/14

    Дээрэмдүүлсэн хутга тулгуулсан миний муу анд өмдөндөө шээсэн шүү үнэн аймаар хатгачихаач л гээд байсан гэсээн.Дараа нь за би шээчлээдээ гэтэл арын сүвээрээ гоожуулсан гэсийшт хөөрхий муу анд минь их айсан хэрэг одоо хүн чанга дуудахаар шээс баас нь зэрэг гоождог болцоон миний анд

    Хариулах
  • 66.181.177.78
    2024/05/14

    төр төмөр нүүрээ харуулжээ сайн байна

    Хариулах
  • 202.9.46.74
    2024/05/14

    Ийм нийгмийн хог шаар болсон оркуудыг бүх насаар нь шоронд хорь.

    Хариулах