Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн “Үхлийн бүс” буюу 8000 метрээс дээш өндөрт сураггүй болсон түгшүүртэй мэдээлэл Everest today фэйсбүүк пэйжид тавигдаад удаагүй байна.
Бид уг пэйж хуудас эх сурвалжаа болгосон thehimalayantimes.com цахим хуудас руу орж, байсан мэдээллийг нь уншигчдадаа хүргэж байна.
Экспедицийг зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр, манай хоёр уулчин Эверестийн өмнөд суудал гэдэг газар алга болжээ. Энэ нь Үхлийн бүс буюу 8000 метрээс дээш оршдог юм байна.
Багийнхан нь манай хоёртой хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны орой, орон нутгийн цагаар 19.30 цагийн орчимд сүүлчийн удаа холбоо барьсан гэнэ. Дараагийн холбоо барих оролдлого бүтэлгүйтсэний дараа нэн даруй эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн боловч олоогүй гэнэ. Багийнхнаасаа салахдаа манай хоёр уулчин хүчилтөрөгчийн бортого болон газарч шерпа авахаас татгалзаж, өөрсдөө гарна гэсэн гэнэ.
Үүнээс хойш манай уулчид хэрхсэн талаарх мэдээлэл алга байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна