Цэцэгнээс хөөрхөн залуу буюу Ким Хён Жун гэж хэн бэ

Zuv.mn
2024/02/16

Солонгосын алдарт дуучин, “F4” киноны од жүжигчин Ким Хён Жун 1986 оны зургадугаар сарын 6-нд Сөүл хотод төржээ. 

Жүжигчин, бүжигчин, загвар өмсөгч, ая зохиогч гээд олон талын авъяастай тэрбээр SS501 хөвгүүдийн хамтлагийн ахлагч. Тус хамтлаг 2005 онд анхны цомгоо гаргаж, 2011 онд анхны солонгос бие даасан цомог болох Break Down, 2012 онд анхны Япон бие даасан цомог болох Unlimited цомгоо гаргасан юм.

Солонгосын "Boys Over Flowers" олон ангит кинонд 2008 онд анхны гол дүрээ бүтээсэн бөгөөд түүнээс хойш “Playful Kiss”, “Inspiring Generation”, “When Time Stopped” зэрэг кинонд тогложээ.

 Ким Хён Жун бөмбөр, гитар, төгөлдөр хуур чадварлаг сайн тоглодог. Тэрбээр япон хэлтэй бөгөөд зарим кинонд дуу оруулсан. Мөн хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдогоороо алдартай.

Хувийн амьдралын тухайд дуулиантай оддын нэг. 2014 онд найз бүсгүйгээ зодсон хэрэгт холбогдож, уг маргаан дөрвөн жил орчим үргэлжилсэн юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.85
    2024/02/17

    Хамаг байдгаа янзлуулдаг цаг дор цэцэгнээс хөөрхөн хүн олширчээ хуурамч дүр төрх

    Хариулах