Х.Ганхуяг: Иргэд дэмжвэл сар шинийн амралтын өдрийн тоог нэмэх хуулийн төсөл санаачилна


Энэ жилийн сар шинийн өдрүүд амралтын өдрүүдээр таарсан, нийт нутгаар цас ихтэй, зам муу байгаагаас шалтгаалан хөдөө орон нутагт золголтоор явсан иргэд шнийн гурвандаа амжиж хотод орж ирэлгүй ажлын өдрүүдийг цалгардуулсан билээ. Улмаар “Цагаан сар, наадмаар олон хоног амраад, нийтээр амардаг бусад баяруудыг цөөлье” гэсэн санааг олон нийтийн сүлжээнд олноороо илэрхийлсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр Нийтээр амрах баярын өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Цагаан сараар амрах хоногийг тав болгох саналыг D.parliement цахим хуудаст оруулахаар болсон байна. Хэрвээ 30 000 иргэн дэмжвэл хууль санаачилна гэдгээ тэрбээр илэрхийлжээ.  



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.167
    2024/02/17

    Цагааан сарын баярыг 5 хоног амардаг болгох нвь зүйтэй

    Хариулах
  • 202.126.88.114
    2024/02/16

    3өдөр байхад болно. Цаана нь хөгшчүүл маш их ядрах юм. Шөнө орой ирж, хоорндоо шуугилдаж, дайлуулж сууцгаана. Зарим нь найз нөхдөө дуудна. Түүнийг нь бид ьанихгүй…Цуглааны газар болгох нь их.элбэг дэлбэг идээ ундааны дэргэд сууж наргих сонирхолтой хүмүүс бас бнаа. Бид харамлахгүй харин гал тогоондоо зосгоогоороо шөнийн 1-3 цаг хүртэл бна гэдэг хэцүү. Ядардаг.Хууль хэрэггүй байх оо!

    Хариулах
  • 93.229.93.25
    2024/02/16

    Hiih ajil baihgui hun ym boluu songogchid ni ene huneesee ajliin tailan neheh heregtei baahan poprood l gishuunii suudal avsan baih da

    Хариулах
  • 59.153.115.172
    2024/02/16

    энэ гишүүний хамгийн санаа зовоож буй тулгамдсан асуудал нь амралтын асуудал байгаа нь хачирхалтай.

    Хариулах
  • 66.181.188.247
    2024/02/16

    хийж чадах юмгүй ийм үрээхүүдийг зайлуулаачээ

    Хариулах
  • 66.181.180.20
    2024/02/16

    Шал дэмий ажилаа хийсэн нь дээр шүү

    Хариулах
  • 43.242.243.253
    2024/02/16

    Нэг өдөр амардаг баяруудыг болих хэрэгтэй.нийтийг хамарсан уламжлалт баяраа тэмдэглэдэг болох хэрэгтэй.м

    Хариулах
  • 139.5.216.246
    2024/02/16

    Амралт, зугаа цэнгэл цөөдөөгүй

    Хариулах
    • 66.181.161.249
      2024/02/19

      3өдөр бхад болно амралт ихэдсээн