Тав хоног сураггүй болсон 14 настай хүү PC тоглоомын газар хонож байжээ

Т.Отгонсувд
2024/02/22

Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 17-ны өдөр “14 настай хүү сургуульдаа явлаа гэж гараад сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, хүүхдийг 5 хоногийн дараа буюу өнөөдөр олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна.

Дээрх хүүхэд нь цахим тоглоомын газар болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоног төөрүүлсэн, цахим тоглоомд донтсон нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн гар утас, цахим тоглоомын хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.