“Тесла” ирэх наймдугаар сараас “Жолоочгүй такси” үйлчилгээнд гаргана

Zuv.mn
2024/04/10

“Тесла” компанийн хувьцааны үнэ ганцхан өдрийн дотор таван хувиар өсжээ. Компанийг эзэмшигч Илон Маск өчигдөр “Х” платформ /хуунаар твиттер/-д “Тесла 8/8-наас роботакси үйлчилгээнд гаргана” гэж бичсэний дараа өсөлт эхэлсэн байна.

Роботакси нь жолоочгүй тул хүнээс үүдэлтэй эрсдлийг бүрэн хааж буй. Тиймээс энэ төрлийн үйлчилгээ нь урт хугацаанд “Тесла”-гийн хөгжлийн нэг үндэс болно гэж найдагсад багагүй байна. Харин нөгөө хэсэг нь хүн буюу жолооч үгүй болсон ч хиймэл оюун ухааны эрсдлийг тооцоолж, хувьцааны өсөлтийг түр зуурын гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна