УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Монгол улсын байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй, байгаль, дэлхий бидэнд хайрласан. Тиймээс хамгийн зөв механизм бол Баялагийн сангаар дамжуулж, Монгол Улсын иргэн бүрд өгөөжийг нь хүртээх ёстой. Ингэснээр эдийн засгийн өндөр өсөлттэй статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломж нээгдэх юм.
Өнөөдрийн оруулж ирж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд дэлхийн хамгийн сайн практик болон жишгүүдийг нутагшуулсан байна. Тиймээс энэ хуулийг баталснаар манай улсын эдийн засгийн дархлаа дээшилж, зээлдэгчийн зэрэглэл сайжран, төгрөгийн ханш чангарах бололцоо нээгдэх юм.
Энэ хууль батлагдсанаар их хэмжээний мөнгө эргэлдэнэ. Тиймээс эрсдэлийн менежментийн тогтолцоо чухал юм. Баялгийн сангийн өгөөж иргэн бүрд хүртэх ёстой” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
187.1.182.158
Тоог өрхийн хаалгаар оруулна гэх шиг, Солиотой юм уу ?
Хариулах