“Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, Enam 3.0 аппликейшнийг Сант суманд танилцуулав

Х.Есү
49 минутын өмнө

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймгийн Сант суманд үргэлжлэв.

Монгол Улсын Засгийн газрын тусгай эрхт төлөөлөгч С.Далхаасүрэн, Монгол Ардын намын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа нарын баг Сант суманд энэ сарын 23-нд ажиллаж, намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа.

Уулзалтаар Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга,  Засгийн газрын шийдвэр болон хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн Монгол Ардын намын бодлого, гишүүн төвтэй E4 стратеги, Enam 3.0 платформын талаарх мэдээллийг өгч, гишүүд, дэмжигчдийн санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө.

Намын даргын дэвшүүлсэн Е4 стратеги нь намын анхан шатнаас эхэлнэ, гишүүний оролцоонд тулгуурлана, ил тод хэмжигдэхүйц байна, хариуцлага, эргэх холбоотой байхаар дөрвөн зүйлд чиглэж байна. Намын гишүүд өмнө нь дэмждэг, дагадаг байсан бол Е4 стратеги хэрэгжсэнээр оролцдог, нөлөөлдөг, манлайлдаг болох юм.

Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй харилцааны шинэ соёлыг хангасан Enam 3.0 платформ нь гишүүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, оролцооны бодит, шинэ үеийн ухаалаг цахим хэрэглээг мөн танилцууллаа.

Өвөрхангай аймгийн Сант суманд ажиллах үеэр намын ахмад зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг дамжуулж, санал бодлыг нь сонслоо.

Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна