​Д.Гантулга: Хүн нам нэг ч царцаа нүүлэгдэггүй, нэг ч төгрөг тараадаггүй

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 17 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Гантулга нөхөн сонгуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өнгөрсөн өдрүүдэд болсон нөхөн сонгуульд Хүн нам гурван нэр дэвшигч дэвшүүллээ. Үүнээс Увс аймгийн Баруун түрүү сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн Ц.Оюунболд ялалт байгуулсан амжилттайгаар нөхөн сонгуульд оролцлоо.

-Хэр амжилттай оролцсон гэж бодож байна вэ?

-Нөхөн сонгууль, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд маш их мөнгө тараалт, царцаа нүүлгүүлж байна. Утгаа алдаж байна. Хүн нам нэг ч царцаа нүүлэгдэггүй, нэг ч төгрөг тараадаггүй. Яг л хууль журмынхаа дагуу сонгуульд оролцдог. Орон нутагт Хүн намын нэр хүнд ямар байна вэ, манай нэр дэвшигчдийг хэр дэмжих вэ зэрэг байдлаар туршилт болгоод гурван нэр дэвшигчийг дэвшүүлсэн. Нэг нь ялалт байгуулна гэдэг бол, одоо болоод байгаа сонгуулийн бохир ажиллагаан дундуур үнэхээр иргэд гэрэл гэгээтэй зүйлийг хайж байгаа юм байна гэсэн итгэл үнэмшлийг өгч байна.

-Танай намын үнэлгээ хэр байгаа вэ?

Ардчилсан нам сулалгаагаар тэргүүлж байна л гэнэ, Ардын нам ч гэсэн тэргүүлж байгаа л гэж байна. Манай намын хувьд бол сонгуулийн үр дүн л харуулж байна гэж бодож байна. Гурван нэр дэвшүүлэлтийн нэг нь яллаа. Тэгэхээр 33 хувьтай байна гэж үзэж байна" гэлээ

   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна