АН-ын нэр дэвшигчдийн нэрсийг СЕХ хүлээн авах боломжгүй

Zuv.mn
18 цаг 50 минутын өмнө

Хуулийн дагуу нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааныхаа талаарх баримт бичгийг өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. 

Ардчилсан намын хувьд, Үндэсний бодлогын хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг баталж, Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүргүүлсэн. Гэтэл тус намын Үндэсний бодлогын хорооны тогтоолыг таван хүн баталгаажуулах ёстой хэдий ч зөвхөн намын дарга Лу.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нарын гарын үсгээр нэр дэвшигчдийг баталгаажуулжээ. 

Тиймээс Ардчилсан намын нэр дэвшигчдийн нэрсийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авах боломжгүй болох нөхцөл үүссэн гэх мэдээлэл байна. 

Хэрэв Үндэсний бодлогын хорооны тогтоолд бүрэн гарын үсэггүй, Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахгүй бол Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болох юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.34
    2024/05/27

    Энэ удаа АН н эх орноо гэсэн чин сэтгэлтэй шударгуу аймаар их мэдлэг боловсролын уурхай болсон хүмсүүд ийнхүү нас барцгаалаа.Энэ намын топ хулгайч Баярцогт алуурчин Хурц архаг шорончин С.Эрдэнэ гээд лидер нэртэй лойдорууд ийнхүү эргэсэн гошногоны үлгэр боллоо харамсан гашуудаж байна

    Хариулах
  • 103.168.34.179
    2024/05/26

    Дотороо учраа олж чаддагүй хүмүүс улс орныг удирдана гэж байхгүй дээ. Холион бантан болгоно

    Хариулах