Дундговь аймгийн харваачид үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээний хос цомын эзэд болжээ

Х.Есү
2024/06/11

Монгол Улсын Үндэсний сурын дархан мэргэн Доригийн Адилбишийн нэрэмжит эрэгтэй багийн улсын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Үндэсний сурын дархан мэргэн Чойжилсүрэнгийн Мөнхцэцэгийн нэрэмжит эмэгтэй багийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Сурын дов” хэмээх өвөг дээдсийн сур харвааны өлгий нутагт энэ сарын 8-10-ны өдрүүдэд болж, 70 багийн 1000 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлджээ.

Тус тэмцээнд Дундговь аймгийн Монгол Улсын даян мэргэн Ө.Хатанболор ахлагчтай эмэгтэй баг, Спортын мастер О.Дашдондов ахлагчтай эрэгтэй баг тамирчид тус тус тэргүүн байр эзэлсэн түүхэн амжилт гарган, хос алтан медаль, хос цомын эзэд болсон байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна