Азарга гарааны зурхай руу хөдөллөө

Zuv.mn
2024/07/11

Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд оролцох хурдан буянгууд гарааны зурхай руу хөдөллөө.

Азарганы уралдаанд 192 хурдан азарга уралдахаар бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд тэдгээрээс 134 нь уралдахаар болсон байна.

Хурдан морины сэрвээг хэмжих, шүдийг шалгахаас гадна унахаар бүртгүүлсэн хүүхдүүдийн хувцас хэрэглэл, биеийн байдлыг шалгажээ.

Өчигдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болсон бөгөөд есөн хүүхэд мориноос унажээ. Улмаар нэг хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авч эмнэлгийн тусламж авсан бол үлдсэн хүүхдүүдэд зөвлөгөө авсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна