Хайрын дуучид болох Munkhiin rap, Flash, Outlaw, No name хамтлагийн тоглолт болоход гурав хоног үлдлээ

Zuv.mn
2024/08/06

“Энэ хайр байж”, “Хайрлах хүсэл”, “Мөсөн хайр”, “Өнчин” зэрэг уран бүтээлээрээ охид, залуусыг байлдан дагуулж, Ub palace-ийн задгай талбайг дүүргэж байсан хайрын дууны эзэд болох Munkhiin rap, Flash, Outlaw, No name хамтлагийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 9-нд Хит паркад болно. Тэд өөрсдийн хит 76 дууг нь дуулж, задгай талбайд "гал" тавих нь ээ. 


Тоглолтын Ерөнхий найруулагчаар 333 энтэртайнментийн Ерөнхий найруулагч Д.Мөнх-Оргил, тайзны найруулагчаар Б.Батцэрэн /Баажаа/ нар ажиллаж байна. Тоглолтын зохион байгуулалтад нийт 500 орчим хүн ажиллаж буй аж.

Тоглолтод D45 Ogino, Gala, Маралжингоо, Dijital, Mc collection зэрэг 9 зочин уран бүтээлч оролцож буйг дуулгахад таатай байна. Мөн sundance хамтлаг оролцоно.

Тоглолт 18 цагаас эхлэх бөгөөд хаалга 14 цагт нээгдэнэ. Тоглолт 5-6 цаг үргэлжилнэ. Тасалбарыг Shoppy.mn, Ticket.mn-ээр борлуулж буй ажээ.

Тоглолт Хит паркад болох ба ариун цэврийн байгууламж бүрэн шийдэгдсэн. Мөн үзэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хоол, ус ундаа, алкохолны төрлийн ундаагаар үйлчлэх асрууд тоглолтын талбайд байрлаж ажиллана. 

Хамтлагууд тоглолттой холбоотой мэдээлэл өгч, асуултад хариулт өгч байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна