Харааж, хашхичиж буй Ч.Чулуунцэцэгт иргэдийг төлөөлөх ёс зүй бий юу

Zuv.mn
2024/09/16

Нийслэлчүүд өөрсдийн төлөөллөө сонгох сонгууль тун удахгүй болох гэж байна. УИХ-ын сонгуулиас илүү хэл ам, хэрүүл тэмцэлтэй эхэлсэн уг сонгуулийн өмнөх эдгээр өдрүүд иргэд хэнийг сонгохоо шийдэх боломжийг ч олгож мэдэхээр байгаа юм. 

Хотын дарга Х.Нямбаатарын АН-аас баахан лайвчид нэр дэвшлээ гэх ярианаас үүдэж, өнхөрч эхэлсэн "хэрүүлийн алим" өдгөө нас тогтсон эмэгтэйн хараалын үгтэй видеогоор үргэлжилж буй нь олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Ёс бус үг хэрэглэн, харааж хашхичиж буй Ч.Чулуунцэцэг нь Боловсролын судалгаа, арга зүйн чадвар төв ТББ-ын захирал, АН-ын хүүхэд хамгааллын бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

НИТХ-ын сонгуульд АН-аас тавдугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүрэгт Lumino хамтлагийн Бажи нарын гурван хүнтэй хамт нэр дэвшиж байгаа аж. Тус тойрогт нь "тэмцэгч" Д.Мөнх-Эрдэнэ нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн ч Нийслэлийн сонгуулийн хороо түүнийг дэвшүүлээгүй билээ. 

Уг нь Ч.Чулуунцэцэг сөрөг хүчний намын гишүүн, Хүүхэд хамгааллын зөвлөлийн гишүүний хувьд ажил үүргийнхээ хүрээнд хүүхэд хамгааллын асуудлаар хүчтэй дуу хоолой илэрхийлж, төсвийн үрэлгэн зарцуулалт, хууль бус үйлдлийг шүүмжилдэг нэгэн. Гэсэн ч түүний гаргаж буй үйлдэл олон нийтэд таалагдсангүй.  

Сонгуулийн үеэр намууд нэгнээ харлуулах, дайралт хийх явдал бишгүй л гардаг. Атал Ч.Чулуунцэцэг гэгч эмэгтэй цахим сүлжээнд хийж буй шууд дамжуулалтынхаа үеэр хүүхэд бүү хэл хүн сонсоход ч хэцүү баахан хараалын үг урсгаж, бусад руу дайрч давшилсан нь хачирхалтай.  

Угтаа улс төрийн намд зүтгэж, иргэдийг төлөөлж ажиллах гэж байгаа хүний хамгийн түрүүнд баримтлах ёстой зарчим бол ёсзүй. Тиймээс төрийн сонгуульд нэр дэвших үеэрээ бусдыг зүй бусаар хэлж, зохисгүй үйлдэл гаргасныг зөвтгөх учиргүй.

"Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэж үг бий. УИХ-д 42 суудалтай, НИТХ-д бүлэгтэй АН-ыг төлөөлж төрийн сонгуульд оролцож байгаа хүн байж боломгүй зохисгүй үйлдэл гаргасан нь сонгуулийн амжилтад нь ч том нөлөө үзүүлэх биз ээ.

Ер нь шат шатны сонгуульд өрсөлдөж буй намууд нэр дэвшигчдэдээ анхаарч "ёсзүй" гэх зүйлийг гол зарчмаа болгохгүй бол олон зуун мянган иргэдийг төлөөлж буй улс төрчид нь зүй бус үйлдэл гаргаж, хулгай луйвар хийсээр байвал Монгол төрийн өндөр босго намсаж, иргэд олон нийтийн төрдөө итгэх итгэл ч үгүй болох биз. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.212
    2024/09/16

    Одоо больёо манайхаан энэ авгайг харахаар Нарантуулын лангуучин царайтай нөхөр л байна.Түрүүчийхээ галзуучуудыг яая гэж байхад энэ бас юу вэ? тэр дуулдаг л гэсэн Нара гэж бүдүүн авгай чинь би гудамжнаас гарсан гэдгээ хүлээсэн биз дээ?бидний монголчууд Өнөрболор Анужин Жаргалмаа Сарангэрэл гээд аймшгийн авгайчуулаасаа арай гэж салаад нэг гайгүй болчих байх гэтэл бүүр шал дордоод аймшгийн гарууд үсрээд ороод ирсэн.Монгол төрийн босго ийм намхан гэж санасангүй бодсонгүй зүүдэлсэнгүй явлаа.Энэ авгайг нийслэл ИТ д сонговол энэ зуунд хамгийн тэнэг сонголт энэ болмой анхааралдаа авлаа чи гарчихаваа хэн чамайг сумлаад байгаан гэртээ эр нөхөр үр хүүхэдтэйгээ ингэж хашгичдаг гэж ойлголоо зөв үү?

    Хариулах