Ж.Батбаясгалан: 2024-2028 оны гол ажил бол эрхзүйн шинэчлэлтээ үр дүнд хүргэх чухал он жилүүд

Х.Есү
2024/09/26

Нийслэлийн ИТХ-ийн 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлж, хариуцлагын гэрээгээ байгуулав. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалантай уулзаж, ярилцлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: 

-2024 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН "Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар" уриатай орж байна. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ, Засгийн газраас өнөөгийн Улаанбаатарын маш том эрхүйн орчныг бүрдүүлж өгсөн. Шинэ гараа эхлүүлэх боломж нээгдсэн гэсэн үг. Саяхан тэрбумаар яригдаж байсан төсөвтэй, төсвийн орлого л суурь болж байсан бол 

Ирэх дөрвөн жилд энэ олон боломж дээр үндэслэж хотын хэт төвлөрлийг задална. Дагуул хот, дэд төвүүд буюу дэд бүтцийн сонголттой, бие даасан шийдвэрээ гаргаж чадах хурлыг байгуулах боломжтой болсон.

Сонгогч та бүхэндээ хандаж хэлэхэд, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж буй УИХ, Засгийн газартай хамтран ажиллах НИТХ-тай хамтран ажиллах шинэ он жилүүд эхэллээ. "Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар"-ын төлөө мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн манай намын нэр дэвшигчдийг сонгоосой гэж уриалж байна. 

Үндсэн хуулийн хоёр удаагийн нэмэлт өөрчлөлт, хотын эрхзүйн орчныг сайжруулсан 66 хуулийн ард хотын иргэдийн аж амьдрал эрс дээшилнэ. Өмнө нь ямарваа нэг шийдвэр гаргалаа гэхэд хууль зөрчсөн гэх үндэслэлээр зогсдог байсан. 2024-2028 оны гол ажил бол эрхзүйн шинэчлэлтээ үр дүнд хүргэх чухал он жилүүд юм. Энэ шийдвэрт иргэд өөрсдөө оролцдог болсон нь маш том өөрчлөлт болно гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 123.120.163.194
    2024/09/26

    utaa ugaart nirvegdeed bg jirgeded ymar ymnii erh zuin shinechilel ve ? hoshignogon amtai shunliin dev mini ! yunii turuund utaanaasaa salah shinchilel heregtei ym bish uu ?!

    Хариулах