Өнөөдөр ихэнх нутгаар дулаан, цаг агаар тогтуун

Х.Есү
18 цаг 22 минутын өмнө

Өнөөдөр /2024 оны 10-р сарын 11/ 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5…+10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +12...+14 градус дулаан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна