Банк санхүүгийн чиглэлээр дагнан бичдэг, салбарын хамгийн нэр хүндтэй хэвлэлүүдийн нэг "Global finance" Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг "Q&A" /Асуулт, хариулт/ буландаа онцолжээ.
Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч гурван асуултад хариулсан бөгөөд ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт 6-8 хувь байна гээд, шалтгаануудыг тайлбарласан байна. Түүний хэлснээр, манай экспортын гол түүхий эдүүдийн эрэлт дэлхийн зах зээл дээр өндөр байгаа, түүнчлэн "Оюутолгой"-н гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, илүү өндөр агууламжтай зэсийн хүдэр олборлож эхлэх зэрэг нь өсөлтийг хангах гол хүчин зүйл гэнэ /https://gfmag.com/economics-po.../.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна