О.Батнайрамдал: Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсролд оруулах хөрөнгө оруулалт

Zuv.mn
58 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал оюутан, багш, эрдэмтэдтэй уулзлаа. 

Энэ талаар тэрбээр "Сайн багшийн гар дээр эх орны ирээдүйн нар манддаг гэж үг бий. Тэд эх орныхоо ирээдүйг сэтгэл зүрх, мэдлэг чадвар, хөлс хүчээрээ бүхий л биеэ сэтгэлээрээ сурган хүмүүжүүлдэг учраас л тэр.

Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсролд оруулах хөрөнгө оруулалт. Ялангуяа ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсролоос, ялангуяа тэднийг сурган хүмүүжүүлдэг багш нараасаа бид гар татах ёсгүй.

Тэр дундаа тэтгэлэг өгнө гэж элсүүлчихээд тэг дундаас нь төр нь мэхэлж хэзээ ч болохгүй.

Энэ байдлаас үүдэн оюутнууд санхүү болон сэтгэлзүйн дарамтад орж, гарах гарцаа хайн жагсаал хийж томчуудаас, биднээс, төрөөсөө тусламж гуйхаас аргагүй байдалд орсон.

Тиймээс бид БЗС-д 13.2 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусган, энэхүү санхүүжилтээр МУБИС-ийн оюутнуудынхаа сургалтын төлбөрийн асуудлыг шийдэхээр УИХ-ын чуулганаар шийдвэрлүүлсэн билээ.

Энэхүү асуудлыг дэмжиж хамтарсан УИХ-ын гишүүдтэйгээ хамтран, оюутан, багш, эрдэмтдийнхээ санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг өнөөдөр нээлттэй сонсож ярилцлаа.

Цаашид бид БЗС-гийн үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, ил тод, шударга болгох, оюутнуудын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бодит хэрэгцээнд нийцүүлэх тал дээр анхаарч, хууль, эрхзүйг улам боловсронгуй болгох шаардлагатай байна.

Иймд бид дээрх асуудлуудад улам анхаарч ажиллах болно. Дашрамд Монголынхоо нийт бүх багш нар болон ирээүйн багш, сурган хүмүүжүүлэгч болохоор сурч буй оюутнууддаа  багш нарын баярын мэнд хүргэж, амжилт хүсэн ерөөе" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна