"Б.Баатарыг жагсаал зохион байгуулсан гэж шалгаж, саатуулсан"

Zuv.mn
1 цаг 12 минутын өмнө

"Херо энтертайнмент"-ийн Ерөнхий найруулагч Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гарсан. Үүнтэй холбоотойгоор тус энтертайнментийн зургийн дарга Г.Удаанжаргал өнөөдөр /2026.10.06/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Б.Баатарыг жагсаал зохион байгуулсан гэж шалгаж, саатуулсан. Мөнгө угаасан гэх хэрэг байхгүй.  Үндсэндээ хийгээгүй зүйлээр нь цагдан хорилоо. Хэлэх үг олдохгүй процесс болж байна. 

Үндэсний эв нэгдлийг бусниулсан уу гэж харахаар тийм юм алга. Би дандаа хамт байдаг. Манай найруулагч Б.Баатар уран бүтээл хийх болгондоо үндэсний үзлийг түгээдэг хүн. Гэтэл жагсаал цуглаан байгуулж, үндэсний эв нэгдлийг хагарган бутаргасан гэж үзэж байгаа үндэслэл нь ердөө л ганцхан энэ малгай байсан. Цаана нь мөнгө угаасан байдлаар цагдан хоригдсон юм байхгүй. Ийм зүйлээр хагарган бутаргасан хэрэг хийсэн гэж үзэж байгаа нь дэндүү инээдтэй байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна