Нобелийн хороо энэ жилийн Энхтайвны шагналаа цөмийн зэвсгийн хохирогчдод тусладаг "Nihon Hidankyo" хэмээх олгосон билээ.
Энэхүү байгууллага нь 1956 онд байгуулагдсан бөгөөд 1945 онд Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан цөмийн бөмбөгний хохирогчдод туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагын нэгдэл юм байна.
Нобелийн хороо шагнал олгох болсон шалтгаанаа "Цөмийн зэвсгийн үр дагаврыг арилгах, цөмийн зэвсгийг дахин хэзээ ч хэрэглэхгүй байхыг уриалах чиглэлд гаргасан хүчин зүтгэлийг нь үнэлж олголоо" хэмээн тодорхойлсон.
Үнэхээр ч "Nihon Hidankyo" холбоонд багтдаг байгууллагууд Хирошима, Нагасакигийн хохирогчдод туслахаас гадна цөмийн дайны хор уршгийг олон улсад таниулах, цөмийн зэвсийг устгахыг улс орнуудад уриалах, улсаас нөхөн олговор гаргуулах гээд маш олон чиглэлээр ажилладаг аж.
Нобелийн шагналыг ийнхүү цөмийн зэвсэг хэрэглэсэн ганц тохиолдлын үр дагаврыг арилгахын тулд ажилладаг холбоонд олгосон нь цөмийн дайны аюул бодитой болж ирсэн учраас олон улсын анхаарлыг уг асуудалд хандуулах зорилготой холбоотой гэж үзэх хүмүүс байна.
Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан устөрөгчийн бөмбөгт өртөж дэлбэрсэн даруйд 120 гаруй мянган хүн, хожим түлэгдэлт болон радиацын хордлогоос болж мөн хэмжээний хүн амиа алдсан байдаг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.38
Устөрөгчийн бөмбөг сүүлд хийгдсэн шүү...захын юм мэдэхгүй юмнууд мэдээ бэлддэг юмуу хайшаа юм..
Хариулах