Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө 08.00 цагт эхэлсэн, үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.
-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монголын хөрөнгийн биржийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 152 дугаар тогтоол/
-“Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 600 МВт-ын цахилгаан станцын 2 дугаар үе шатны 300 МВт-ын төсөл/
-Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижирийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-“Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2023 оны 67 дугаар тогтоол/
-“Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2026 оны 31 дүгээр тогтоолын дагуу хийсэн судалгааны үр дүнгийн талаар “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явцын талаар
-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх байгаа ажил, арга хэмжээний талаар
-Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын нөхцөл байдлын талаар
-Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар
-Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу аукционы зарчмаар хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар
Засгийн газрын ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлуудын хүрээнд Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн, Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир, Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан нар мэдээлэл хийх төлөвтэй байгаа бөгөөд хэвлэлийн хурал 13.00 цагт төлөвлөгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна