​ “АИЧИ НАГОЯ 2026”: Монголын баг гурван алттай, 11 дүгээр байрт бичигдэж байна

Х.Батсайхан
1 цаг 17 минутын өмнө

Японы Аичи, Нагоя хотноо болж буй Азийн пара наадмын багийн дүнг БНХАУ 73 алтан медаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлж, зохион байгуулагч улс Япон, Узбекистан тус бүр 17 алтан медальтай хоёр, гуравдугаар байрт бичигдэж байна.

Монгол Улсын баг тамирчдаас таэкводогийн төрөлд МУХБ У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар алт, Х.Темирбек хүрэл, жүдо бөхийн төрөлд Л.Туруунаа алт, Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртээд буй. Манай баг одоогоор дээрх амжилтаараа 11 дүгээр байрт явж байна.

Фото Ж.Адилбиш




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна