Н.Өнөрцэцэг: Гав гинж тачигнаж, төмөр хаалга чихран хаагдахад аав минь л аврах юм шиг бодогддог юм билээ

Х.Есү
Өчигдөр 08 цаг 52 минут

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас захидал илгээжээ. 

"Нар, хур тэгширч хүн зоны сэтгэл тэнийсэн долдугаар сарын 18, 19-ний өдрүүд сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний хувьд хар дарсан аймшигт өдрүүд байлаа. Энэ өдрүүд одоо ч гэсэн үргэлжилж байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Татварын байгууллагын төлөөлөл, прокурор, шүүгчдийн дунд цагдаагаар чанд хатуу мануулсан хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, 4.9 жилийн ялын тогтоол уншсанаас хойш 100 гаруй хоног өнгөрч байна. Миний итгэл үнэмшил, миний үйл хэрэг шиг та бүхний нүдний өмнө ил байсан зүйл үгүй билээ. Би шударга ёс байдаг гэдэгт итгэж байсан. 

Би авлигагүй, ил тод, утаа түгжрэл үгүй эрүүл орчинд , иргэд нь ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдардаг ийм л нийгэмд амьдрахын төлөө тэмцэж ирсэн. Эцэст нь өнөөдөр өргөст торны цаана хоригдож байна. Цаг наргүй, өдөр шөнөгүй, цагийн зүү шиг зогсолтгүй ажилладаг сэтгүүлчийн ажлаа хийж яваад ийм байдалд орсондоо харамсаад баршгүй сууна. 

Миний эрх чөлөөг торны цаана хийх шийдвэр гарсан тэр өдөр “Ааваа намайг хэлмэгдүүлчихлээ шүү дээ” гэж уйлан хайлан бичлэг хийх үед миний зүрх зогсох мэт болж, хамаг бие хөшиж, толгой дээрх үснүүд маань хуйх руу минь нэг нэгээрээ хатгаж байх шиг аймшигт мэдрэмж намайг эзэмдсэн. Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд одоо ч надад хүнд байна. Гав гинж тачигнаж, төмөр хаалга чихран хаагдаж, бие дэх эд зүйлсийг минь хураан авсан тэр мөчид аав минь л аврах юм шиг бодогддог юм билээ. Хөөрхий дөө, миний муу малчин аав төрийн том тээрэмний өмнө хүчин мөхөстөхийг мэдэж байсан ч тэрхэн мөчид өөрийгөө хүчлэн барьж байсан хүлээс тасран унасан хэрэг. 

“Ээж нь ажилдаа явчихаад ирье” гээд нялх үрээ унтаагаар нь үнсэж үлдээгээд, “Охин нь хэрэг хийгээгүй учир яах ч үгүй” гэж ижий, аавдаа хэлээд нутгийн 100 жилийн ой руу нь үдсэн минь нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн. Тэднийгээ хуурчихсан мэт маш хэцүү байсан, одоо ч гэсэн … Нялх жаахан үрээ анх сургуулийн босго алхаж ороход ээж нь хамт байгаагүйд уучлаарай… гэж энд би өөртөө шимшрэн хэлдэг.

Ээжийгээ шоронд орсныг хожим нь мэдсэн хүү минь ангийнхандаа “Миний хөөрхөн ээж Япон явчихсан” гэж худал хэлсэн тухай сонсоод энд би цээжээ нэвтэртэл уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Бяцхан үрээ тийм байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Ээжийгээ дахин уучлаарай, үр минь. Мөн өдөр бүр даралт нь ихсэж, шөнө бүр нойр нь хулжин , цаг мөчийг тарчин там дунд өнгөрөөлж байгаа өндөр настай ээж, ааваасаа хүлчил өчье. 

Охин нь давж заалдах шатны шүүх хурал товлогдохыг хоног тоолон хүлээж сууна. Шүүх байгууллагад итгэх итгэл маань өнөөг хүртэл гээгдээгүй ээ. 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр хорихийн Тоо бүртгэлийн ангиар дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Надтай холбоотой хэргийг нээлттэй, ил тод явуулж өгөөч” хэмээн хүсэлт гаргалаа. Өмнө нь ч би энэ хүсэлтээ уйгагүй тавьсаар ирсэн билээ. Одоо би олон нийт та бүхнээсээ дэмжлэг хүсч байна. 

Та бүхэн минь надтай холбоотой хэргийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй, ил тод хийхийг шүүхээс хүсэхэд минь дэмжээд өгөөрэй. Сэтгүүлч миний бие ямар гэмт хэрэг үйлдэв, яагаад хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдээс болон авилгач дарга нараас өндөр ял авав гэдгийг олон нийт та бүхэн ч мэдэх хэрэгтэй болов уу. 

Монгол Улсад сөрөг хүчний дуу хоолой өдрөөс өдөрт алсарч, төрд хяналт үгүй болсон гэдгийг шоронд байгаа би, эрх чөлөөтэй байгаа олон нийт та бүхэн бүгд харцгааж, мэдэрцгээж байна. Эрх чөлөөгөө хасуулан, элэг жиндэм өргөс торны цаана эмтэрч суугаа сэтгүүлч миний цорын ганц хүсэл гагцхүү шүүх хурлыг нээлттэй, олны нүд, чихэн дээр хийж өгөөч гэх хүсэл шүү.

 Дахиад хүсье, Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч. Шударга шүүх байгаа гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа шүү. Олон түмний минь мэдэх эрхийг Бурхан ивээг! … дүгээр хорих ангиас Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг илгээв. 

No description available.

No description available.

No description available.



Сэтгэгдэл (43)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.10
    2024/11/02

    Наадахь сэтгүүлчээ нээлттэй шүүгээд өгөөчээ зөндөө гуйж бна шүү дээ шүүгч нар минь ээ

    Хариулах
  • 202.21.110.134
    2024/10/30

    Жангаа иддээ

    Хариулах
  • 122.201.31.218
    2 цагийн өмнө

    МАНын дарангуйллыг хэзээ,хэн яаж зогссож чадах вэ?

    Хариулах
  • 103.212.117.29
    7 цагийн өмнө

    Тэнэг мал, үхэр гэж доромжлуулаа л дөрлүүлсэн үхэр шиг явж байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй. Ядруу яваагаа дайрч давшилдаг увайгүй ойворгон зангаа татах хэрэгтэй монголчууд.

    Хариулах
  • 103.212.117.29
    7 цагийн өмнө

    Ажил хийж яваа хүн алдаж онох нь бий. Тэхдээ энэ эмэгтэй эцсийн ганц зорилго нь шударга үнэний төлөө яваад шударга бусаар шүүгдлээ. Улсын нэрийн өмнөөс цаазаар авахад гэмгүй хулгайч дээрэмчид шийтгэлгүй өнгөрнө гэдэг л эмгэнэл

    Хариулах
  • 202.179.18.254
    8 цагийн өмнө

    Давж заалдах шатны шүүхийг нээлттэй хийлгэж өгнө үү.

    Хариулах
  • 66.181.179.53
    16 цагийн өмнө

    Puu bituu surug uxen yadsan comment.mongol hun iim muuhai boljdee

    Хариулах
  • 211.234.203.244
    17 цагийн өмнө

    Өөрөө хаалттай хийнэ гэж хийлгэчихээд одоо болохоор бас мурих санаатай жангаа ид гээд хараагаад байвал өөрөө гудардаг юмдаа

    Хариулах
  • 122.201.31.196
    21 цагийн өмнө

    хэтэрхий солиороод байсан нь мугуйд хүний шинж дээ. Дээр нь төрийн нууц задруулсан бол хуулиараа нээлттэй болдоггүй гэдгийг энэ авгай мэдэж л байгаа бусдыг өдөөн хатгалаг их зальтай хүн юм билээ Цэрэн авгайтай ярьж байгаад бүгд л сонссон.

    Хариулах
  • 202.55.188.93
    21 цагийн өмнө

    Hoorhiido ene muu hvvhnees bvhel bvten 76aigad horitson sh de huuli vilchilhvv medehgvi ymda Huuli ni odoogiin 126daal hergtei bh oo

    Хариулах
  • 59.153.112.230
    23 цагийн өмнө

    ene hunig yag yasan gj horiv . shuuh hural n haalttai ih l uchirtai manai heden hulgaichin hereg l il bolchih gd bgn todorhoi . bas n zevuun nigemd amidarch bga yumda bid

    Хариулах
  • 202.9.40.126
    Өчигдөр

    Зоригтой тэвчээртэй бж бүхнийг даван гарч чадна бтеэ бодоорой мундаг сэтгүүлч шүү

    Хариулах
  • 202.126.88.211
    Өчигдөр

    Amidral hatuu aldaa onootoi ni. Demjdeg. Dandaa dardan bna ch gej yu baihaw mundag setgvvlch baisan odoo Onoroogoos hoish duugarch bga setgvvlch alga bna daa ..

    Хариулах
  • 59.153.87.57
    Өчигдөр

    neelttei shuuuciiiceee

    Хариулах
  • 71.205.4.58
    Өчигдөр

    Arai ch tachignasan ginj zuugeegui bailgui dee

    Хариулах
  • 203.160.71.189
    Өчигдөр

    Хулгайч өөрийгөө хулгайч гэж хэлдэгүй шиг Өнөрөө өөрийгөө гэмтэн гэж хэлэхгүй ч иргэд олон түмэн "хун мэт цагаан" биш гэдгийг мэднэ.

    Хариулах
    • 5.180.121.234
      Өчигдөр

      Yu unen, ter unen

    • 122.201.31.219
      Өчигдөр

      Үнэн

    • 202.126.89.167
      Өчигдөр

      Ёстой юм ёсоороо болсон.

  • 66.181.177.52
    Өчигдөр

    Тэр өндөр үнэтэй машин, байр саваа ямар мөнгөний эх үүсвэрээр авснаа тайлбарла даа

    Хариулах
    • 66.181.161.110
      22 цагийн өмнө

      Turiin hulgaich nariig haanaas hulgai hiij ter ter bumtan bolson yu hulgai hiij bayjsan geed ta nar asuuj chadahuu chadahgvi baij vnen yumniig n helj duu hooloi bolsonii tuluu oron shorond ortoloo zvtegsen turiin hulgaichuudiin hulgai il bolchoh geed hvcheer yl tohood tumor tornii tsana horij hulgaichuud udur hongiig n unguruuj baina jiriin negen setvvlchees bish hulgaich naraas asuuj surmaardaa

    • 5.180.121.234
      Өчигдөр

      Yaj ch hicheegeed, tailbarlaj chadahgui ni unen

    • 122.201.31.219
      Өчигдөр

      Ок

  • 103.212.162.106
    Өчигдөр

    Эмэгтэй гишүүд энэ сэтгүүлчийн төлөө дугарах цаг нь болсон баймаар. Сулла шаардаж бна

    Хариулах
  • 122.201.31.242
    Өчигдөр

    Өнөрөөөг баривчилж хийснээс хойш сэтгүүл зүй чад хийсэн Одоо сэтгүүлзүй байхгүй болсон Магтаал зүй бий болсооон

    Хариулах
  • 103.168.34.70
    Өчигдөр

    ЖАНГАА ИД- гэж ирээд л олон хүмүүсийг дарамталж байсан даа...давахгүй гэсэн дараагаараа долоон удаа давна гэж үг байдаг...арай л олиггүй байсан юм ...бурхан байх ёстой байранд нь аваачсан гэж бодож байна

    Хариулах
    • 202.126.90.224
      Өчигдөр

      Үнэн бас л увайгүй сэтгүүлч ш дээ

    • 66.181.161.119
      Өчигдөр

      ЖАНГАА ид -гэж sms бичиж хүн тавлаж байсныг нь мэдэх юм. Ёстой болох юм болдгоороо болж хүн тавлаж байсныг гор гарч бурхан байранд нь тавьсан байх.харин энэ өмөөрөөд байгаа эргүү юмнууд чалчихаас өөр юу хийж чадах вэ дээ...

    • 202.126.89.186
      Өчигдөр

      Бурхан минь ямар аймаар юм бэ бүү үзэгл

    • 202.55.188.39
      Өчигдөр

      chi hun tavlasanaaraa uuruu ch yum uzeh l bhda

  • 103.57.93.70
    Өчигдөр

    Sulliya shvvh zasaglal shudraga baiya bid shudraga niigemig hvsj bna uiilan bj l unshila adilhan l emegtei hvn bolhoor or owdood bnnaa

    Хариулах
  • 66.181.190.76
    Өчигдөр

    Гэм нь урдаа гэмшил нь хойноо

    Хариулах
  • 66.181.161.43
    Өчигдөр

    Нараа эмэгтэй гишүүн одоо өнөрөөг гаргаж авах ийн төлөө

    Хариулах
    • 202.126.89.128
      6 цагийн өмнө

      Нарагийн хүүхдийг өмхий мах идээ гээд хужаатай рекламдсан гээд очихгүй л болов уу

  • 66.181.189.215
    Өчигдөр

    Эмээлтийн махаа тайлбарлачих өмхий махаа уянгын малнууд дуугай л бгаарай сулла нтр хуцдаг глгнүүдшүү

    Хариулах
    • 202.126.90.224
      Өчигдөр

      Тийм шүү

    • 202.55.188.39
      Өчигдөр

      yasan hugiin novshnyydaar duursen horvoo ve ta nar ter jinhene luivarchdaassaa am asyygaache

  • 139.5.218.191
    Өчигдөр

    Эмэгтэй хүн торны цаана үр хүүхэд ханиа ээж аав санан энэ хүйтэрч байгаа улиралд тун хэцүү байгааг мэдрээд сэтгэл шимшрэн бодож сууна Шударга зарчим гэж байх л ёстой л харж сууна хурай хурай хурай

    Хариулах
    • 122.201.31.219
      Өчигдөр

      Чиний хүүхдийг энэ хүүхний нөхөртэйгээ хятадтай хамтарч ажиллуулдаг цогцсыг өмхийрүүлдэггүй сэргээгч формальдегитэй махны үйлдвэр хлрдуулж бсан

  • 202.55.188.38
    Өчигдөр

    Юугаа нуугаад хаалттай гээд бдаг юм бол уг шүүх ил тод нээлттэй зарчим дээр ажилдаг аймаар юм

    Хариулах
  • 122.201.31.24
    Өчигдөр

    Энэ өдрийн мэнд сэтгэлийн тэнхээтэй байгаарай

    Хариулах
  • 202.126.90.188
    Өчигдөр

    Мундаг сэтгүүлч шүү Одоо сэтгэлийн тэнхээтэй байгаарай дэмждэг шүү

    Хариулах
    • 66.181.191.35
      Өчигдөр

      Мундаг.сэт